Энэ оны 11 сарын 16-нд Франц улсад зохион байгуулагдсан олон улсын хэмжил зүйн нэгдсэн хурал дээр хүндийн хэмжүүр болох “Килограмм” хэмжүүрийн тодорхойлолтыг өөрчиллөө.
Үүнээс өмнө хүндийн жинг Франц улсад байрлах олон улсын хэмжил зүйн газарт хадгалдаг “Олон улсын килограммын жин хэмжүүр”-ээр хэмждэг байсан бөгөөд 2019 оны 5 сараас эхлэн физикийн шинжлэх ухаанд ашигладаг Франкын тогтмолыг ашиглаж “Килограмм”-ыг хэмжихээр болсон байна.
Франкийн тогтмолыг ашиглах нь бидний өдөр тутмын амьдралд огтхон ч нөлөөлөхгүй бөгөөд килограммыг илүү нарийвчлалтай тооцоолох боломжийг олгоно гэнэ.
1889 оноос олон улсын килограммын жин хэмжүүрийг ашиглаж эхэлсэн бөгөөд энэхүү хэмжүүрээр бол
1 килограмм нь 1 литр устай тэнцэх юм.
Гэвч орчны температур, гадаргуугийн элэгдэл болон бохирдолоос болж жин хэмжүүрт өөрчлөлт гарах нь тодорхой бөгөөд эрдэмтэд өнөөг хүртэл алдаагүй нарийвчлалтай хэмжих стандартыг судалсаар ирсэн юм.
Франкын тогтмол нь электроны масстай хамааралтай тул нарийвчилсан утгыг /тоо/ мэдэж байвал 1 килограммыг алдаагүйгээр тооцоолж чадах юм.
Тэрхүү нарийвчилсан утгыг олохоор Япон болон Герман, Англи улсын судалгааны газрууд хамтран ажиллаж байна.
Мөн энэхүү нэгдсэн хурал дээр харьцангуйн дулааны нэгж болох “Келвин” болон цахилгаан гүйдлийн “Ампер”, мөн биетийн массын нэгж болох “Моль” –ын тодорхойлолтууд бас өөрчлөгдлөө.
Сурвалж: https://www.nikkei.com/article/DGXMZO37880730W8A111C1000000/