НОМЫН САН
“ЭЭЛЖИТ КИНО ӨДӨР” ТАЙЛАН
2017-12-28

4-р сараас эхлэн төвийн номын сан хамтын ажиллагааны тасаг сард нэг удаа хадмал орчуулгатайгаар олон нийтэд япон хэл соёлыг танилцуулах зорилгоор “Ээлжит кино  өдөр”-ийг амжилттайгаар үргэлжлүүлэн 2017 оныг дуусгалаа.


4-р сарын 28-нд  
NHK-ийн бүтээл Project-X баримтат кино хадмал орчуулгатайгаар

·  
5-р сарын 19-нд Мүши продакшны
“Цаасан тогоруу” хүүхэлдэйн кино хадмал орчуулгатай

6-р ангийн Томоко охин Миний адал явдалт аялал сэдэвт зуны амралтын даалгавраар Хирошима дахь атомын бөмбөгдөлтийн музейг үзэж судлахаар ганцаараа аялалд гардаг.

Атомын бөмбөгдөлтийн хор уршгийг хүүхэлдэйн киногоор илэрхийлсэн уг бүтээл нь дэлхийн 65 оронд гарчээ.  


6-р сарын 30-нд SPO энтертайнмент, AOI Pro студийн  
“Дэггүй үнсэлт-2 Love in Okinawa”  кино дуу оруулгатай

Төвийн 15 жилд зориулан дуу оруулгатайгаар толилуулсан билээ. Наоки, Котоко хоёр бал сарын аялалаар Окинава рүү явцгаана. Тэд онгоцон дотор Такүми, Мари гэх шинэхэн хостой танилцах боловч яагаад ч юм бэ, Котокод нэг л тааламжгүй санагдах болно. Залуу хосуудын бал сарын аялал хийгээд хөгжилтэй, адал явдалтай инээдмийн уг киног 130 хүн ирж үзсэн билээ.




·   8-р сарын 18-нд Омэга пикчерс “Одонд шивнэсэн хүсэл” хадмал орчуулгатай.
Ослын улмаас хараагүй болж, ярьж чадахаа больсон Шёогог сувилагч бүсгүй Кана  
асрана. Залуус хоорондоо сэтгэл татагдах. Нэгэн өдөр Шёого гэнэт осолд орон нас бардаг. Хүслээ биелүүлэхийн тулд Шёогогийн сүнс эргэн ирнэ. Түүнд хүслээ биелүүлэхэд ердөө 3-хан өдөр үлддэг. Уг кинонд үхэл болон амьдралын тухай өгүүлдэг.









9-р сарын 15-нд TBS телевизийн драм Зуун дамжсан хайр киноны 1-р бүлэг
“Хайр ба харууслын салхи” хадмал орчуулгатай.

20-р зууны эхэн үе. Ёнэзава бүс нутгийн томоохон газар эзэмшигч Токурагийн том охин Аяа нь Токиод амьдардаг бөгөөд амралтаараа Ёнэзава дахь гэртээ ирэх үеэрээ талбайн ажилчин ядуу залуу Яширод хайр сэтгэлтэй болно. Яширо Аяагийн хойноос Токио руу ахин уулзахаар явах болно. Гэвч тэр үеэр Аяагийн аав Токурагийн ажил хэрэг бүтэлгүйтэж ихээхэн хэмжээний өрөнд ордог. Үүнийг давах ганц арга нь ганц охин Аяагаа гэнэт баяжигч гэж нэрлэгдэх Ёкояма Хэйкичитэй хүчээр гэрлүүлэнэ. Аяа гэрлэсэн ч аз жаргалгүй, уйтгар гунигтай амьдралаар амьдардаг. Хайртай залуу болох Яширотой дахин учирсан ч, Аяа шоронд орно. Цаг хугацаа өнгөрөн одож хайртай залуу нь Аяатай амьдрахыг хүссэн ч, эцэст нь Аяа нөхөр болох Ёкоямаг сонгон амьдрахаар болно.



10-р сарын 27-нд TBS телевизийн драм “Зуун дамжсан хайр киноны 2-р бүлэг “Гуниг үргээсэн хайр” хадмал орчуулгатай.

Дайны дараах үе. Аяагийн охин Жүнко бага сургуулийн багш бөгөөд өөрийн дүү Шиничиг зах дээр хайж яваад санамсаргүй байдлаар дэслэгч Казүотой танилцана. Япон эцэг эхтэй хэдий ч Америк цэрэг гэгддэг Казүотой уулзахыг Жүнкогийн дүү Шиничи маш ихээр эсэргүүцдэг боловч тэдний бие биеэндээ татагдах сэтгэлийг хэн ч зогсоож дийлэхгүй. Гэвч Казүо хойд Солонгосд үүссэн дайнд оролцож яваад амь үрэгдэнэ. Жүнко уй гашууд автсан хэдий ч ирээдүйд төрөх хүүхдийнхээ төлөө амьдарна.




11-р сарын 17-нд TBS телевизийн драм “Зуун дамжсан хайр киноны 3-р бүлэг
“Цорын ганц хайр” хадмал орчуулгатай

Эрч хүчтэй, ажил хэрэгч бүсгүй Чиёо ээждээ сайхан амьдарч байгаагаа харуулах гэж хуурамч гэрээ байгуулан  Шинжи хэмээх залууг өөрийн нөхрийн дүрд тоглуулах болно. Адал явдал Америкт өрнөх ба Чиёо бүсгүй хайр сэтгэл гэх зүйлийг илүү их ойлгох болно., 20-р зууны эхэн үед амьдарч байсан элэнц эмээ Аяа, дайны дараах хүнд жилүүдэд амьдарч байсан эмээ Жүнко, 21-р зууны эмэгтэй Чиёо нарын эмэгтэй хүний амьдралыг үе үеэр нь төгсгөл бүлэгтээ дүгнэж харуулдаг. 



12-р сарын 07-нд Comix wave фильм
“Одтой хөөцөлдөгч охин” хадмал орчуулгатай

Тэр нэг өдөр аавынхаа хуучин радиогоос сонсогдсон хачин дууг Асүна хэзээ ч мартдаггүй.  Ээжтэйгээ хоёул амьдардаг тэрээр Агарта гэх гарагаас ирсэн Шюүн нэрт хөвгүүнтэй танилцаж найз болов. Гэвч маргааш нь тэдэнд гэнэтийн хагацал тохиожээ. “Ахиад ганцхан удаа Шүнтэй уулзмаар байна” хэмээн залбирах Асүнагийн өмнө Шүнтэй усны дусал мэт адилхан хөвгүүн гарч ирдэг. Асүна охин ангийн багшийн хамтаар Агарта хэмээх сөнөх гэж буй ертөнцөд очдог. Уг анимэ нь 2016 оны 9-р сард гаргасан бөгөөд үзэгч хүүхдүүдийн хүсэлтийн дагуу дахин гаргасан билээ.

Дээрх кинонуудыг албан ёсны эрхтэйгээр үнэ төлбөргүйгээр толилуулан хүргэлээ. Мөн олон нийтэд илүү таниулах зорилгоор гаргах гэж буй киноны трейлерээ фейсбүүк хуудсандаа оруулдаг болсон. Цаашид та бүхэнд  “Ээлжит кино өдөр”-өөрөө Японы бүхий л төрлийн киног үзүүлэхийг зорих болно.