ХАМТЫН АЖИЛЛАГАА
Интернэтийн цаасан нугалбарын хичээл
2012-01-14
Зорилго: Японы соёлын нэгэн хэсэг болох цаасан нугалбараар дамжуулан хүүхэд багачуудад мэдээллийн технологийн давуу талыг ойлгуулахын зэрэгцээ Япон орны соёлын өвөөс танилцуулдаг. Хичээлийн төгсгөлд Японы уламжлалт зурагт үлгэрийг уншиж өгч, үлгэрээр дамжуулан хүүхэд багачуудад сургамж өгдөг.

Онцлог:    Япон орны соёлыг танилцуулахын хамт хүүхэд багачуудад интернэтийн талаар бага боловч мэдлэг олгох явдал юм. Энэхүү сургалтын хүрээнд Улаанбаатар хотод төдийгүй хөдөө орон нутагт тухайлбал, Орхон, Дархан, Өмнөговь, Хэнтий, Булган, Төв, Дорноговь, Сүхбаатар, Хөвсгөл, Сэлэнгэ, Ховд аймгуудад очиж хичээл заагаад байна.

Оролцогчид: Дунд сургуулийн 3-6-р ангийн сурагчид