Их дээд сургууль болон коосэн технологийн коллеж, хэлний төвийн япон хэлний багш нарын анхааралд ![]()
Та бүхэнд Нийгата мужийн Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгээс зохион байгуулах “2026 оны Нийгата мужийн нэрэмжит япон хэлний уран илтгэлийн тэмцээн”-ий зарыг сонордуулъя. ![]()
Энэхүү илтгэлийн тэмцээнд их дээд сургууль, коосэн технологийн коллеж болон хэлний төвийн оюутнууд оролцох боломжтой бөгөөд шилдгийн шилдэг 3 оролцогч 2027 оны хавар Япон улсын Нийгата мужаар аялах эрхээр шагнагдана.![]()
![]()
Та бүхэн оюутан, суралцагчдадаа мэдээллийг хүргэж идэвхтэй оролцоно уу.![]()
Тэмцээний өдөр, цаг: 2026 оны 9 сарын 27-ны Ням гарагт 13:00-17:00
Хаана: Монгол-Японы төвийн Их танхим
Илтгэлийн сэдэв: 「新潟県の若者にモンゴルの魅力をどう伝えるか」
Илтгэл 5 минут, шүүгчдийн асуултад хариулах 3 минут, 1 хүн 8 минутад багтаана.
Тавигдах шаардлага:
• 18 болон түүнээс дээш насны /2026 оны 12-р сарын 31-ний байдлаар/, япон хэл суралцаж буй их дээд сургууль, коосэн технологийн коллежийн оюутан болон хэлний төвийн суралцагч байх
• 1 удаад 30 хоногоос дээш хугацаагаар Япон улсад зорчоогүй байх
• 1 сургууль /сургууль, тэнхим, мэргэжил, хэлний төв тус бүр/-аас 2 хүртэлх оюутан, суралцагчийг тодорхойлж оролцуулах боломжтой
Бүртгэл:
Уралдааны удирдамжийг сайтар уншиж танилцан зааврын дагуу бүртгүүлнэ үү. Дэлгэрэнгүй зааврыг дараах холбоосоор орж үзнэ үү.
https://mongoliajapancenter309-my.sharepoint.com/.../IgDN...
Материал хүлээн авах эцсийн хугацаа: 2026 оны 9 сарын 14-ний Даваа гарагийн 12:00 хүртэл (Цайны цаг: 12:30-13:30)
Дээрх сэдвээр илтгэлийг тусгай цаасан дээр бичиж хураалгах
Хариуцсан ажилтан: Монгол-Японы төвийн Япон хэлний сургалтын тасаг О.Булган, Д.Цацрал
Лавлах утас: 80640879, 75110879(Ext-2) Япон хэлний сургалтын тасаг






