Зуны амралтын хугацаанд анхан шатны ханз үсгийг эрчимтэй, үр дүнтэй суралцах боломжийг танд олгож байна. ![]()
Унших дасгалд тулгуурлан ханз үсгийн утгыг тайлж, үгийн сангаа баяжуулахын зэрэгцээ, ханз үсэг ашиглан уншиж бичих чадвараа хөгжүүлье.
Сургалтын онцлог:
Анхан шатны 150 ханзыг эзэмшинэ.
Унших дасгалаар дамжуулан JLPT N5-N4 түвшний ханзны чадвараа сайжруулна.
Сонирхолтой дасгал, тоглоомын аргаар, системтэйгээр суралцана.
Монгол, япон туршлагатай багш нар заана
Хугацаа, цаг:
2026 оны 7-р сарын 23-наас 8-р сарын 28-ны өдөр хүртэл
Долоо хоног бүрийн Даваа, Мягмар, Пүрэв, Баасан гарагуудад 10:30-12:30 цагт,
нийт 22 удаа, 44 цаг
Хамрагдах хүрээ:
Япон хэлний суурь мэдлэгтэй, ханзны чадвараа ахиулах хүсэлтэй хэн бүхэнд
Танхим: Тус төвийн 206 тоот танхимд
Төлбөр: 480,000₮
Холбогдох утас: 80640879, 75110879 /Ext-2/
Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв, Япон хэлний сургалтын тасаг





