ЯПОН ХЭЛНИЙ СУРГАЛТ
ЯПОН ХЭЛТЭЙ ХӨТӨЧ-ТАЙЛБАРЛАГЧ БЭЛТГЭХ СУРГАЛТ
2024-03-12

Япон хэлтэй хөтөч-тайлбарлагч бэлтгэх сургалт”

🇯🇵JLPT шалгалтын N3 болон түүнээс дээш түвшний япон хэлний мэдлэгтэй, ярианы чадвартай, хөтөч-тайлбарлагч хийхийг зорьж буй оюутан залуусыг “Япон хэлтэй хөтөч-тайлбарлагч бэлтгэх сургалт”-даа урьж байна.

Сургалтыг олон жилийн дадлага туршлагатай багш удирдан чиглүүлнэ. Сургалт монгол болон япон хэл дээр явагдана. Амжилттай төгсөгчдөд ажлын байр санал болгоно.

Хугацаа: 2024 оны 4 сарын 1-ээс 4 сарын 17-ны Даваа-Бямба гарагуудад өдөр бүр

Цаг: 18:30-20:30 Долоо хоногт 6 удаа, нийт 15 удаа 38 цаг

Жич: Бямба гарагт хот болон хөдөөгийн аяллын дадлага хичээлтэй.

Агуулга:

- Хөтөч-тайлбарлагч, түүний үүрэг, мэргэжлийн ёс зүй

- Хувцаслалт, аяллын бэлтгэл, багаж хэрэгслийн ашиглалт

- Япон жуулчдын онцлог

- Аяллын явцад гардаг түгээмэл санал гомдол

- Жуулчин-зочныг угтах, үдэх тухай

- Жуулчин-зочныг зочид буудал, жуулчны баазад байрлуулах, ресторанд үйлчлүүлэх үеийн тайлбар хийх аргачлал

- Үйлчилгээний газарт ашиглах хүндэтгэлийн үг хэллэгийн хэрэглэх арга

- Монгол орны түүх, археологийн дурсгалт газруудын тухай

- Монголчуудын шашин шүтлэг, сүм хийд, сүм музейн тайлбар хийх аргачлал

- Монгол үндэстэн, монгол соёл, зан заншлын тухай тайлбар хийх

- Хархорин чиглэлийн аяллын тайлбар хийх

- Тусгай сонирхлын аяллын тайлбар хийх

- Эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх талаар

- Хотын аяллын тайлбар хийх /Дадлага хичээл/

- Тэрэлжийн аяллын тайлбар хийх /Дадлага хичээл/

Багш: Сургалтыг 5-6 багшийн бүрэлдэхүүнтэй заах ба хөтөч-тайлбарлагчийн олон жилийн дадлага туршлагатай багш нар удирдан чиглүүлнэ.

Танхим: Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвийн Их танхим

Шаардлага: JLPT шалгалтын N3 болон түүнээс дээш түвшний япон хэлний мэдлэгтэй байх, хөтөч-тайлбарлагчаар ажиллах чин хүсэл эрмэлзэлтэй байх

Төлбөр: 465,000 төгрөг

Анги дүүргэлт: 20 хүн

Бүртгэлийн цаг: Даваа-Баасан гарагт 09:30-13:00, 14:00-18:00

Жич: Амралтын өдрүүдэд бүртгэл хийх болон утсаар холбогдох боломжгүй тул ажлын өдрүүдэд дээрх цагийн хувиараар холбогдоно уу.

Утас: 75110879-(Ext2), 80640879

Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв, Япон хэлний сургалтын тасаг