Үйл явдал
ХААНЗАА СЕРВИС ХХК-д ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖМЕНТ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
2023-12-05

Монгол-Японы төвөөс 2023 оны 11 сарын 30-ны өдөр Хаанзаа сервис ХХК-ийн хамт олонд “Хүний нөөцийн менежмент сэдэвт” сургалтыг амжилттай зохион байгууллаа. Тус сургалтыг Монгол Японы төвийн үндэсний сургагч багш, Шин Хикари ХХК-ийн захирал Д.Дашмаа багш удирдан явуулсан юм.

Энэ удаагийн сургалт Хаанзаа сервис ХХК-ийн хувьд Манлайлал, Багийн ажиллагаа сургалтуудыг авсны дараах 3 дахь удаагийн сургалт байлаа.

Тус сургалтаар хүний нөөцийн үндсэн функцүүд болох төлөвлөлт бүрдүүлэлт, сонгон шалгаруулалт, сургалт хөгжил, гүйцэтгэлийн менежмент (үнэлгээ), идэвхжүүлэлтийн талаарх ойлголтыг ахлах ажилтнуудад өгсөн юм. Түүнчлэн хүний нөөцийн үндсэн функц тус бүр дээр анхаарах ёстой зүйлс болон Z үеийнхэнтэй хэрхэн харилцах тухай заалаа.

Мөн сургалтаар “хүн удирдаж байгаа ажилтан бүр хүний нөөцийн ажилтан менежер байх”-ыг багш маань онцгойлон захисан юм. Бас сургалтын үеэр суралцагчид хүний нөөцөд тулгарч буй асуудлуудаа нэгтгэн дүгнэж, сайжруулах талаар ярилцсан үр дүнтэй сургалт болж өндөрлөлөө.

Xаанзаа сервис ХХК-ийн хамт олондоо сурсан зүйлсээ ажилдаа хэрэгжүүлэн бизнесээ улам өргөжүүлэхийг хүсье.