СУРГУУЛЬ, СУРГАЛТЫН ГАЗАР, АЛБАН БАЙГУУЛЛАГЫН ХҮСЭЛТЭЭР
ЗОХИОН БАЙГУУЛАХ СУРГАЛТ
“ЯПОНД АМЬДРАХАД ТАНЫ МЭДВЭЛ ЗОХИХ ШААРДЛАГАТАЙ БАГЦ МЭДЭЭЛЭЛ”
Японд анх удаа сурч, ажиллахаар явах гэж буй хүмүүст зориулан Япон дахь амьдралд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор зайлшгүй мэдэх шаардлагатай бичиг баримт бүрдүүлэлт, өдөр тутмын амьдралд гарч ирэх асуудлууд, соёл дүрэм журмыг хичээл болгон та бүхэнд хүргэх болно.
Нийт үргэлжлэх хугацаа 2:30 цаг + завсарлага. /Завсарлага 15мин. Энэ хугацааг өөрчлөх боломжтой/
Хүний тоо: 15 хүн /доод тал нь/
Төлбөр: 30,000₮ /нэг хүн/
Холбогдох дугаар: 7511-0879 (ext-1), 80650879
Сэдэв
1. Японд очсоны дараа бүрдүүлэх нэн шаардлагатай бичиг баримтууд-1 /30 минут/
Хилээр нэвтрэх, оршин суух үнэмлэх, My number карт, ЭМД, тамга.
2. Японд очсоны дараа бүрдүүлэх нэн шаардлагатай бичиг баримтууд-2 /30 минут/
Банканд данс нээх, гар утас болон дугаар авах, нийтийн тээврээр зорчих.
3. Японд амьдарч байх хугацаанд шаардлагатай болох бичиг баримтууд-1 /30 минут/
Байр хайх болон гэрээ хийх, цээж зураг авхуулах, ажлын анкет бөглөх, жолооны үнэмлэх солиулах.
4. Завсарлага /15 минут/
5. Японд амьдарч байх хугацаанд шаардлагатай болох бичиг баримтууд-2 /30 минут/
Цагийн ажил хайх, цалин татвар, эмнэлэгт үзүүлэх, эргэн төлөгдөх даатгал.
6. Монгол Японы соёлын ялгаа болон мэдүүштэй зүйлс /30 минут/
Гадаад хүмүүсийн хамгийн их гайхширдаг Япон соёл, гадаад хүмүүсийн хамгийн их гайхширдаг Монгол соёл, мэдэхэд илүүдэхгүй зүйлс (цаг баримтлах, хог ангилан хаях тухай, бэлэн мөнгө, ариун цэврийн өрөө, Япон хэл сурах арга барил гэх мэт)