Үйл явдал
Монгол-Японы төвөөс 2026 оны 6-р сарын 6-ны өдөр “Төслийн менежмент” сэдэвт суурь мэдлэгийн сургалтыг зохион байгууллаа
10 цаг 47 мин

Монгол-Японы төвөөс 6-р сарын 6-ны өдөр “Төслийн менежмент” сэдэвт суурь мэдлэгийн сургалтыг амжилттай зохион байгууллаа.

🎓 Сургалтыг Монгол-Японы төвийн үндэсний сургагч багш, ТДБ Ассет менежмент ХХК-ийн сангийн менежер Б. Мөнхцог (CFA) багш удирдан явуулж, төслийн суурь ойлголтыг энгийн жишээгээр ойлгомжтой тайлбарлав.

Энэхүү сургалтад нийт 25 хүн хамрагдсан бөгөөд оролцогчдод төсөл гэж юу болох, төслийн менежментийн процесс, төслийн менежерийн үүрэг, төслийн менежментийн ач холбогдол зэрэг агуулгын талаар дэлгэрэнгүй заалаа. Мөн бодит төслийн жишээтэй танилцахын сацуу багаар ажиллаж, сургалтын дараа цахим тест бөглөж мэдлэгээ бататгасан үр дүнтэй сургалт болж өндөрлөв.

Сургалтад хамрагдсан нийт суралцагчдадаа сурсан зүйлсээ ажил, амьдралдаа хэрэгжүүлж, бодит үр дүн гаргахыг хүсье.

Дараагийн сургалтуудын талаар мэдээлэл авахыг хүсвэл манай фэйсбүүк хуудсыг дагаарай.    

Таны бизнест амжилт хүсье.