Та компанийнхаа хэрэглэгчдэд олгож байгаа үнэ цэнийг хэр сайн мэдэх вэ? Компанийнхаа эрхэм зорилго, алсын харааг ухамсарладаг уу? Та байгууллагадаа үнэ цэн бий болгож чаддаг уу?
Байгууллага амжилттай үйл ажиллагаагаа явуулж, урт удаан оршин тогтноход ажилтан бүр чухал үүрэгтэй. Компанийнхаа алсын хараа, эрхэм зорилгыг ойлгож ухаарахгүйгээр, үйлчлүүлэгчдээ хүргэж буй үнэ цэнийг гүйцэд мэдэхгүйгээр үр дүнтэй ажиллаж чадахгүй.
Компанидаа үнэ цэнтэй ажилтан болж, өөрийгөө хөгжүүлж, компаниа дараагийн шинэ түвшинд хэрхэн хүргэх тухай маш сонирхолтой сургалтыг “Мэтлэ Спэйс” ХХК-ийн хамт олонд зориулж 8-р сарын 22-ны өдөр МЯТ-ийн үндэсний сургагч багш Д.Дашмаа удирдан явууллаа.
Сургалт байгууллагадаа хувь нэмэр оруулахын сацуу хэрхэн өөрийгөө хөгжүүлэх тухай, хэрхэн үйлчлүүлэгчдээ сэтгэл ханамжтай үйлчилгээг хэрхэн үзүүлэх тухай зэрэг олон чухал агуулгаар явагдлаа.
“Мэтлэ Спэйс” ХХК нь интерьер, тавилгын импортын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани бөгөөд энэ жил тавилга үйлдвэрлээрээ тэргүүлэгч “Oppein” брэндийг оруулж ирж байгаа юм.
Сургалтад хамрагдсан “Мэтлэ Спэйс” ХХК-ийн шинэ залуу эрч хүчтэй хамт олонд цаашдын ажил үйлст нь амжилт хүсье.