БИЗНЕСИЙН СУРГАЛТ
МОНГОЛ-ЯПОНЫ ТӨВИЙН БИЗНЕСИЙН СУРГАЛТЫН 2022-2023 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН СУРГАЛТЫН ХУВААРЬ ГАРЛАА
2022-07-22

Монгол-Японы төвийн бизнесийн сургалтын 2022-2023 оны хичээлийн жилийн сургалтын хуваарь зарлагдлаа. Мөн суурь мэдлэг болон ахисан түвшний сургалтад урьдчилан бүртгүүлэх боломжтой боллоо.

✓Бизнесийн суурь мэдлэгийн сургалт:

Компанийн шинэ ажилтан болон менежментийн мэдлэгтэй болохыг хүссэн хүмүүст зориулан үндэсний сургагч багш нарын үйл ажиллагаа удирдлага дор онол, практик хосолсон сургалт юм.

・Сургалт 1өдөр хичээллэнэ.

・Сургалтын төлбөр: Сэдэв тус бүр 75,000₮

・Хичээллэх цаг: 10:00-17:00 цаг

✓Бизнесийн ахисан түвшний сургалт:

Япон мэргэжилтэн багш нар болон Монгол багш Монголын өнөөгийн нөхцөл байдалд эрэлт хэрэгцээтэй сэдвүүдээр ахисан түвшний сургалтыг явуулдаг. Тухайн сэдвээр Япон болон олон улсын кэйсүүдийг ашиглан суралцагч өөрийн байгууллагад шууд хэрэгжүүлэхүйц мэдлэг мэдээллийг олгох зорилготой практик сургалт юм.

・Сургалт 5 өдөр хичээллэнэ.

・Сургалтын төлбөр: Сэдэв тус бүр 240,000₮

・Хичээллэх цаг: 15:00-19:30 цаг

*Мэдээллийн анализ 9:30-14:00
*Менежментийн симуляц 14:00-18:30

Бүртгэлийн холбоос: shorturl.at/eopT3