БИЗНЕСИЙН СУРГАЛТ
“БИЗНЕСИЙН АМЖИЛТ ХҮНЭЭС” НЭЭЛТТЭЙ СЕМИНАРТ УРЬЖ БАЙНА
2022-05-03

Монгол-Японы төв үүсэн байгуулагдсаны 20 жилийн ойн хүрээнд олон төрлийн арга хэмжээнүүдийг зохион байгуулж байгаа билээ.

Энэ удаад Японы алдарт бизнес эрхлэгч, Панасоник корпорацийн үүсгэн байгуулагч Мацүшита Коносүкэгийн “Бизнесийн амжилт хүнээс” (People before product) номноос сэдэвлэсэн семинарыг зохион байгуулах гэж байна.

Тус семинараар та “удирдагч хүн ажилтнуудаа хэрхэн удирдан чиглүүлж, идэвхжүүлж, хүний нөөцөө хэрхэн амжилттай хөгжүүлэх” тухай суралцах болно.

Мацүшита Коносүкэгийн менежментийн арга барил нь Япон улсад одоо ч судлагдсаар байгаа бөгөөд Японы алдарт харилцаа холбоо, хөрөнгө оруулалтын Softbank Group компанийн захирал Сон Масаёши, хувцас загварын Fast Retailing (Uniqlo, GU зэрэг брэндүүд) компанийн захирал Янаи Тадаши зэрэг шилдэг удирдагчид түүнээс үлгэр дууриал авч бизнесээ удирдан явуулдагаа дурьдсан байдаг.

Уг семинар нь ойн хүрээнд ГАНЦХАН УДАА зохион байгуулагдах тул та бүхэн өргөнөөр хамрагдаарай.

*Семинарын үеэр Мацүшита Коносүкэгийн бүтээлүүд болох “Бизнесийн амжилт хүнээс” болон “Бороонд бид шүхэр барьдаг” номуудыг цөөн тоогоор худалдана.

Хэзээ: 2022.05.20 (Баасан)

Цаг: 18:30-20:00

Төлбөр: 5,000₮

*Оюутан суралцагчдад үнэгүй

Бүртгэл: Та  доорх холбоосоор орж цахимаар бүртгүүлнэ үү.

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSeqqJa0KNCY2iRnxPnMeyvM_wFjbP6FEGq3TqWAyiSxteqcXg/viewform