МЭДЭЭЛЭЛ
СУРГУУЛЬ ХООРОНДЫН ЯПОН ХЭЛНИЙ УРАН ИЛТГЭЛИЙН 26 ДАХЬ УДААГИЙН ТЭМЦЭЭН
2021-05-03

СУРГУУЛЬ ХООРОНДЫН ЯПОН ХЭЛНИЙ УРАН ИЛТГЭЛИЙН 26 ДАХЬ УДААГИЙН ТЭМЦЭЭН🏆🤩 

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг сургууль хоорондын япон хэлний уран илтгэлийн тэмцээн нь энэ жил 26 дахь удаагаа 2021 оны 5-р сарын 8-ны Бямба гарагт зохион байгуулагдах гэж байна. Энэ удаагийн тэмцээн нь COVID-19 цар тахлын нөлөөгөөр өнгөрөгч оны 11 сард зохион байгуулагдах гэж байсан боловч хойшлогдсоор өдгөө ОНЛАЙН хэлбэрээр зохион байгуулагдахаар болоод байна.

Энэ удаагийн тэмцээнд 1,2 дугаар шатны шалгаруулалтад тэнцсэн их, дээд сургуулийн 10 оюутан, ахлах ангийн 10 сурагч тус тус илтгэл тавина.

Та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна🤗

📌Сэдэв:

  • Ахлах ангийн ангилал: “どうして”と思うこと
  • Их дээд сургуулийн ангилал: “命”

📌Facebook LIVE: Монгол-Японы төвийн пэйж хуудсаар https://www.facebook.com/MoJCenter

📌Оролцогч: /Илтгэлийн дараалал шийдэгдээгүй болно/

✨Ахлах ангийн ангилалд оролцох 10 сургууль

  • Монгол Коосэн Технологийн коллеж
  • Гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай 23-р сургууль
  • Шинэ Монгол Харүмафүжи сургууль
  • Монгол Оросын хамтарсан сургууль
  • Васаби Япон хэлний сургалтын төв
  • Шинэ Монгол Технологийн коллеж
  • Монгол Тэмүүлэл сургууль
  • Монгени цогцолбор сургууль
  • Наран бүрэн дунд сургууль
  • Дорноговь Сайншанд ЕБ-ын 5-р сургууль

✨Их дээд сургуулийн ангилалд оролцох 8 сургууль 

  • ШУТИС, Инженер технологийн дээд боловсрол төсөл, Коосэн бэлтгэл хөтөлбөр
  • МУИС, Нагояагийн их сургуулийн Японы эрх зүйн боловсрол, судалгааны төв
  • Монгол Японы Залуучуудын Хамтын Ажиллагааг Дэмжих Төв
  • ШУТИС, Инженер технологийн дээд боловсрол төсөл, Бакалаврын хамтарсан хөтөлбөр
  • МУИС, Шинжлэх ухааний сургууль, Хүмүүнлэгийн ухааны салбар, Япон судлалын тэнхим
  • ШУТИС, Гадаад хэлний сургууль, Ази судлалын тэнхим
  • АШУҮИС, Гадаад хэлний тэнхим
  • Төрийн өмчит Улаанбаатарын их сургууль, Дорно дахин судлалын тэнхим, Япон хэлний салбар

📌Зохион байгуулагч:

  • Монголын Япон Хэлний Багш нарын Холбоо
  • Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль
  • Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв
  • Япон сан

📌Дэмжигч: Япон Улсын Элчин Сайдын Яам