ХАМТЫН АЖИЛЛАГАА
"ҮЙЛДВЭРЛЭЛИЙН САЛБАР ДАХЬ ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖМЕНТ"
23 цаг 18 мин

Нээлттэй семинарын бүртгэл эхэллээ

Та үйлдвэрлэлийн салбарт удирдах түвшний ажил эрхэлдэг бол дараах семинарт хүрэлцэн ирж сонирхоорой.

1) Семинарын зорилго:

Үйлдвэрлэлийн өдөр тутмын үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг дунд шатны менежер болон үйлдвэрийн дарга нарын хувь хүний өсөлтийг дэмжих, удирдлагын аргачлалын талаарх ойлголтыг нэмэгдүүлэх зорилготой.


2) Хугацаа:     2025.08.22 /Баасан/ 15:00-17:00 цагт

3) Хамрагдах хүн:   Үйлдвэрлэлийн салбарын удирдах ажилтан болон үйлдвэрлэлийн салбарын хүний нөөцийн удирдлагын талаар мэдлэгээ тэлэхийг хүссэн хүн бүрт нээлттэй

4) Семинарын төлбөр: 20,000₮

5) Багш: Хасэгава Макото

- Механикийн инженер

- Хөдөлмөрийн аюулгүй байдлын (механик) зөвлөх

- “Хасэгава менежмент консалтинг” компанийн үүсгэн байгуулагч, зөвлөх

- Япон улсын Нийгата мужийн техник технологийн хамтын ажиллагааны нийгэмлэгийн захирал

6) Семинарын агуулга:

  • Компанийн эрхэм зорилгын нэгэн хэсэг болох “бодлогын менежмент”, “зорилтоор удирдах” талаарх ойлголт
  • “Зорилтоор удирдах тогтолцоо”-г ашиглах
  • “Ажлын байрны манлайлагч”-н хүсэмжит дүр зураг
  • “Ажилтны” түвшинг дээшлүүлэхийн тулд ур чадварын зураглал ашиглах

7) Бүртгэл: Та доорх холбоосоор орж онлайнаар бүртгүүлнэ үү.

https://forms.gle/xk57gxVXMHRY2aoeA

8) Холбоо барих:
Утас:                       7511-0879 (Ext.3), 8067-0879
Цахим шуудан:      businesskouryu@japan-center.edu.mn

Цахим хуудас:       https://japan-center.edu.mn/

 

https://www.facebook.com/Mojc.business