БАЙГУУЛАМЖ

 

1-р давхар

Хүлээн авах 

Хүлээн авах: Асуух зүйлсээ эндээс лавлана уу. Төвөөс явуулж буй сургалт, үйл ажиллагааны талаарх шинэ мэдээллийг авах боломжтой. Сургалтанд ирэгсэд, номын санд орох хүмүүс гадуур хувцсаа өлгүүлнэ үү.

Сумо гарч байна /2004/

Хүлээлгийн өрөө: Сонин сэтгүүлийг энд чөлөөтэй авч үзэж болно. Самбар дээр Монгол, Японы хамтарсан үйл ажиллагааны талаарх зарлал, мэдээлэл болон үзэсгэлэн гаргах ба компьютерээс мэдээлэл харах боломжтой. 42 инчийн хавтгай дэлгэцтэй телевизороор Японы үзэсгэлэнт байгалийг харуулсан бичлэг болон мэргэжлийн сумогийн шууд нэвтрүүлгийг үзүүлж байна.

Номын фонд

Номын сан: Үнэмлэх нээлгэж үйлчлүүлнэ. 62 суудалтай. Мөн Интернэт үйлчилгээний 7 суудал, видео, DVD зэргийг үзэх 4 суудал, СD зэргийг сонсох 4 суудалтай. Тогтмол, мэргэжлийн сэтгүүлийн тавиур, Японд суралцах мэдээлэл, хөгжлийн албан ёсны тусламж (ХАТ) –ийн талаарх материалуудын тавиуртай. Интернэтийн буланд байгаа компьютерүүд нь япон, англи, монгол хэлний фонттой. Хэвлэх, хувилах үйлчилгээг төлбөртэйгээр явуулна.

Их танхим

Их танхим 1,2,3: Гүйдэг ханаар гурван тусдаа өрөө болгон хуваах боломжтой. Сандал ширээ байрлуулан 150, дан сандал байрлуулснаар 200 гаруй хүн суух боломжтой.Проектор, микрофон, DVD, кодоскоп (ОHP ба OHС төрлийн) зэрэг сургалтын олон талын зориулалттай төхөөрөмжөөр тоноглогдсон.

Шат 

2 давхар 

Хурлын өрөө 

202, 203 тоот: Япон, Монголд үйл ажиллагаагаа явуулж буй төрийн бус ашгийн бус, байгууллагууд, захиргааны ажлаа явуулах байр болон ашиглах боломжтой. Шуудангийн хайрцаг, факс хүлээн авах зэрэг үйлчилгээг үзүүлж болно. Ашиглахыг хүсэгчид шаардлагатай материалыг бүрдүүлнэ.

Компьютер хичээл 

206 тоот компьютерийн сургалтын танхим: Дотоод сүлжээнд холбогдсон суралцагчдын  20 компьютер болон багшийн 1 компьютер бүхий танхимд компьютерийн сургалтууд зохион байгуулж байна.

Япон хэлний хичээл 

Сургалтын танхим 204, 205: Гүйдэг ханаар 30 суудал бүхий 2 танхимд хуваагдана. Ширээ сандлыг танхимд чөлөөтэй өөрчлөх боломжтой тул уулзалт, хурал, сургалт семинар зэргийг явуулахад тохиромжтой.