БИЗНЕСИЙН СУРГАЛТ
"ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖМЕНТ" СУУРЬ МЭДЛЭГИЙН СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ!
3 цаг 12 мин

1. Сургалтын танилцуулга:

ЖДҮ-ийн менежментэд нэн шаардлагатай суурь мэдлэгийг олгох зорилготой практик сургалтуудын нэг бөгөөд хүний нөөцийн удирдлагын суурь ойлголт, түүхэн хөгжил, хүний нөөцийн төлөвлөлт, сонгон шалгаруулалт, үнэлгээний талаар тодорхой мэдлэгтэй болно. Мөн ажлын байран дээрх манлайлал, ажилтнуудаа идэвхжүүлэх талаар Монгол, Японы компаниудын авч хэрэгжүүлдэг идэвхжүүлэлтийн жишээнээс суралцах болно.

2. Хугацаа: 2025.11.29 /Бямба/ 10:00-17:00

3. Хамрагдах хүн: Хүний нөөцийн анхан шатны мэдлэгтэй болох хүсэлтэй хүн бүхэнд нээлттэй.

4. Хамрагдах хүний тоо: 30

5. Сургалтын төлбөр: 108,000₮

6. Хичээл заах багш: Д.Дашмаа

  • 1998-2000 СЭЗДС Бизнесийн удирдлагын бакалавр
  • 2011-2013 Удирдлагын академид Бизнесийн удирдлагын магистр
  • 1996-2014 Бридж ХХК-ийн Захиргаа боловсон хүчний хэлтэст менежер, ЕУХНГ-ын даргааар ажилласан
  • 2009 оноос Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвийн үндэсний сургагч багш
  • 2014 оноос Шин Хикари ХХК-ийн захирал
  • 2024 оноос МХНМ-н Хүмүүн баялаг ТББ-н гүйцэтгэх захирал

7. Хичээлийн агуулга:

*Хүний нөөцийн менежментийн талаар суурь ойлголт

*Хүний нөөцийн менежментийн үндсэн функцууд /Төлөвлөлт, бүрдүүлэлт, сонгон шалгаруулалт, гүйцэтгэлийн менежмент, сургалт, хөгжил,     
идэвхжүүлэлт, манлайлал гэх мэт/

*Байгууллагын соёл, хөдөлмөрийн харилцаа 

*Хүний нөөцийн менежментийн анхаарах асуудлууд, өөрчлөлт, чиг хандлага

8. Гэрчилгээ: Сургалтдаа ирц бүрэн хамрагдсан оролцогчдод гэрчилгээ олгоно

9. Бүртгэл: Та бүртгүүлэхдээ ЭНД дарж цахимаар бүртгүүлнэ үү. 

9-1. Бүртгэлийн хугацаа: 2025.10.29-11.27 хүртэл 

*Хүний тоо дүүрсэн тохиолдолд бүртгэл хугацаанаас өмнө хаагдахыг анхаарна уу! 

10. Холбоо барих: Утас:  7511-0879 (Ext.3), 8063-0879

Цахим хуудас: www.japan-center.edu.mn

Фэйсбүүк хуудас: www.facebook.com/Mojc.business