БИЗНЕСИЙН СУРГАЛТ
“САНХҮҮГИЙН МЕНЕЖМЕНТ” СЭДЭВТ СУУРЬ МЭДЛЭГИЙН СУРГАЛТЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАВ.
5 цаг 8 мин


Жижиг, дунд бизнес эрхлэгчдэд санхүүгийн менежментийн талаар суурь мэдлэг олгох зорилготой “САНХҮҮГИЙН МЕНЕЖМЕНТ” сэдэвт сургалт 2025 оны 10 дугаар сарын 11-ний өдөр амжилттай зохион байгууллаа.

Энэхүү сургалтыг Удирдлагын академийн Судалгааны секторын эрхлэгч, Монгол-Японы төвийн үндэсний сургагч багш, МУИС-ийн ЭЗ-ийн сургууль болон Удирдлагын академид магистрын зэрэг, Шинэ Зеландын Викториагийн Их Сургуульд докторын зэрэг хамгаалсан, дэд профессор В.Данаасүрэн (Ph.D) багш удирдан явуулсан юм.

Сургалт нь:

-Санхүүгийн удирдлагын тухай ерөнхий ойлголт

-Хөрөнгө оруулалтын ашигтай төслийг сонгох нь

-Авлагыг зөв удирдах нь

гэсэн агуулгын хүрээнд суралцагчдад онолын суурь мэдлэг олгохын зэрэгцээ, өөрийн бизнесийн үйл ажиллагаанд шууд хэрэгжүүлж болохуйц мэдлэг, арга зүйг эзэмшүүлэх зорилготой юм.

Сургалт нь шинэ ажилтнууд, гарааны бизнес эрхлэгчид болон санхүүгийн удирдлагын талаарх ойлголттой болохыг хүссэн хэн бүхэнд нээлттэйгээр зохион байгуулагдсанаараа онцлог байв.

Сургалтад хамрагдсан нийт оролцогчдодоо ажлын болон хувийн амжилт, хөгжил дэвшлийг хүсье. Сургалтын явцад эзэмшсэн мэдлэг, арга барилаа ажлын байрандаа болон өдөр тутмын амьдралдаа амжилттай хэрэгжүүлж, бодит үр дүнд хүрнэ гэдэгт итгэж байна.

Манай дараагийн суурь мэдлэг олгох сургалт “СТРАТЕГИЙН МЕНЕЖМЕНТ” сэдвээр 11 дүгээр сарын 1-ний өдөр зохион байгуулагдах тул сонирхсон хүн бүрийг хамрагдахыг урьж байна.