Баталгаат орчуулга
МОНГОЛ-ЯПОНЫ ТӨВИЙН БИЗНЕСИЙН ҮНДСЭН СУРГАЛТ БОЛОХ “PMP” ХӨТӨЛБӨР АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.
12 цаг 7 мин

   Энэхүү хөтөлбөр нь орчин үеийн менежментийн шилдэг туршлага, бодит кейс судалгаа, багийн дадлага ажилд суурилсан практик сургалтаар дамжуулан менежерүүдийн манлайлал, асуудал шийдвэрлэх чадамжийг хөгжүүлэхэд чиглэдэг.    

  Энэ оны 9 сараас эхэлсэн тус 3 сарын хөтөлбөр нь нийт 6 үндсэн сэдвийн хүрээнд  онол, дадлага хосолсон цогц мэдлэг олгох зорилготой сургалт ба уг салбар бүрээр мэргэшсэн арвин туршлагатай, Монгол-Япон төвийн үндэсний сургагч багш нар удирдан явуулж байна.  

Сургалтын сэдвүүд, үйл явцаас...

1. ЯПОН МАЯГИЙН МЕНЕЖМЕНТ

2025.09.19-20

—Ж.Хишигжаргал багшийн сургалт амжилттай болж өндөрлөв.

2. КАЙЗЭН 5S ХӨДӨЛГӨӨН
10.01–02
— Д.Долгормаа багш удирдан явуулсан бөгөөд суралцагчид багийн ажил гүйцэтгэж, харилцан туршлага солилцсон үр дүнтэй сургалт байв.

3. СТРАТЕГИЙН МЕНЕЖМЕНТ
10.13–17
— 5 өдрийн турш үргэлжилсэн энэхүү сургалтыг Н.Батдэлгэр (Ph.D) багш хөтлөн явуулав.

4. ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖМЕНТ
10.27–31
— Д.Дашмаа багшийн удирдлага дор суралцагчид багуудын гүйцэтгэлээр өрсөлдөж, сонирхолтой лего даалгаврыг хийж гүйцэтгэлээ.

5. МАРКЕТИНГ
11.03–07

Б.Угтахжаргал багшийн удирдлага дор зохион байгуулагдсан маркетингийн сургалт амжилттай өндөрлөсөн. Суралцагчид онол, дадлагын хослолд суурилсан шинэ мэдлэг олж авсан бөгөөд хичээлүүд нь практик туршлагаас эхлэн зах зээлийн чиг хандлагыг тодорхойлох хүртэлх өргөн цар хүрээг хамарсан байлаа.

Хамгийн сүүлийн сэдэвт сургалт болох “Санхүүгийн удирдлага” сургалт нь 12 сарын 1-ээс 5-ны хооронд үргэлжлэх ба Монгол-Японы төвөөс "PMP" хөтөлбөрийн нийт суралцагчдадаа сургалтдаа идэвхтэй оролцож, амжилттай суралцаж буйд халуун баяр хүргэе.