МЭДЭЭЛЭЛ
“5S ХӨДӨЛГӨӨН”-ийг хэрэгжүүлэгч Монгол-Японы төв
6 цаг 6 мин

Та бүхэн “5S ХӨДӨЛГӨӨН” гэж сонсож байсан уу? Хэр сайн хэрэгжүүлдэг вэ?

Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвийн “5S ХӨДӨЛГӨӨН”-ий бодит хэрэгжилт, үр дүнгийн талаар мэдээлэл  бэлтгэлээ.

Яагаад “5S ХӨДӨЛГӨӨН”-ийг хэрэгжүүлдэг вэ?  

5S бол зорилгод хүрэхэд ашиглах арга хэрэгсэл юм. Менежментийн нөөцийг бүрэн ашиглаж, үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийг дээшлүүлэх, ашгийн хувийг өсгөхийн тулд 5S-г хэрэглэдэг. Өөрөөр хэлбэл үр ашиггүй үйлдэл, давхардсан процесс зэрэг “муда” буюу үргүй зардлыг илрүүлж, арилгах үндэс суурийг бүрдүүлдэг.

5S гэж юу вэ?
5S нь япон үгсийн эхний үсгүүдээр илэрхийлсэн бөгөөд дараах таван алхмыг агуулдаг:

  1. Seiri (Сэйри) – Эрэмбэ
    Хэрэгтэй, хэрэггүйгээр нь ялгаж ангилаад, хэрэггүйг хаях.
  2. Seiton (Сэйтон) – Эмх цэгц
    Эрэмбэлсэн хэрэгтэй зүйлсийг хэрэглэхэд хялбар байдлаар байрлуулах.
  3. Seiso (Сэйсо) – Цэвэрлэгээ
    Ажлын орчныг цэвэр байлгаснаар чадвараа бүрэн гаргах, тоног төхөөрөмжийг гүйцэд ашиглах, асуудлыг цаг алдалгүй урьдчилан илрүүлэн шийдэх боломжтой.
  4. Seiketsu (Сэйкэцү) – Цэвэр цэмцгэр байдал
    Эхний гурван алхмыг тогтмол хэрэгжүүлэх стандарт бий болгох.
  5. Shitsuke (Шицүкэ) – Сахилга бат
    5S-ийг байгууллагын соёл болгож, байнга дагаж мөрдөх.

Хэрхэн хэрэгжүүлэх вэ?

Манай төв нь 5S-г хэрэгжүүлэх “5S КАЙЗЭН” баг бүрдүүлэн ажилладаг. Энэ багт тасаг бүрийн төлөөлөл 1-2 ажилтан байх ба жилийн эхэнд зорилгоо тодорхойлон төлөвлөгөөгөө батлуулснаар багийн ажил эхэлдэг. Миний хувьд энэ жил Япон хэлний сургалтын тасгийг төлөөлөн “5S КАЙЗЭН” багт ажиллаж байгаа бөгөөд манай тасагт хэрэгжиж хэвшсэн “5S ХӨДӨЛГӨӨН”-ий бодит жишээг зургаар танилцуулж байна.

Багш нарын хамтын ажиллагаанд 5S-ийн үүрэг

Манай япон хэлний сургалт нь team teaching буюу нэг цогц хичээлийг 3–6 багш хамтран заах бүтэцтэй бөгөөд нийтдээ 10–15 багш баг болон уялдаа холбоотой ажилладаг онцлогтой. Бидний хэрэгжүүлж буй 5S:

Энэ удаад зөвхөн эд зүйл ашиглалтын 5S жишээг хүргэлээ. Дараагийн нийтлэлээрээ япон хэлний сургалтад хэрэгжиж буй мэдээлэл болон ажлын 5S-г танилцуулах болно.

Нийтлэл бэлтгэсэн: Монгол-Японы төвийн “5S КАЙЗЭН” багийн гишүүн П.Алтанбулаг