1. Сургалтын товч агуулга:
Үйлдвэрлэлийн салбарын удирдах албан тушаалтнууд эсвэл менежерүүд QCD (Quality, Cost, Delivery)-ийн менежментийн үндсийг сурч, ажлын үр ашгийг дээшлүүлэх, манлайлагчийн үүрэг хариуцлагыг ухамсарлаж, өөрийн үйлдвэрт хэрэгжүүлж, өндөр чанар, бүтээмжтэй үйлдвэрлэл явуулах арга барилд суралцана.
2. Хичээллэх хэлбэр: Зөвхөн танхимаар хичээллэнэ.
3. Хичээллэх өдөр, цаг: 2025.11.10-11.14 (Даваа-Баасан), 09:30-14:00
4. Хамрагдах хүн: Үйлдвэрлэлийн салбарын албан тушаалтнууд болон менежерүүд
5. Сургалтын төлбөр: 360,000 төгрөг
※ Оролцогч ямар нэгэн шалтгаанаар сургалтад хамрагдах боломжгүй болсон тохиолдолд сургалтын төлбөрийг буцааж олгохгүй.
6. Хичээл заах багш: Такаясү Мицүхарү
Малайз, Тайланд, Хятад, Вьетнам, Индонез улсуудад Үйлдвэрлэлийн сургалт, зөвлөгөө өгөн ажиллаж байна.
Ажлын туршлага:
- 2016-2021 онд Панасоник корпораци”-ийн Гадаад дахь үйлдвэрлэлийн хүний нөөцийн хөгжил хариуцсан менежер
- 2012-2016 онд “Panasonic System Networks” ХХК-д “Office Products Global” Үйлдвэрлэлийн хэлтсийн менежерээс хэлтсийн дарга,
- 2002-2012 онд “Panasonic System Networks” ХХК-д Механизм хөгжүүлэх багийн ахлахаас хэлтсийн дарга хүртэл дэвшин ажиллаж байсан.
- 1998-2002 онд Панасоник корпорацийн Малайз дахь салбар, R&D төвийн механизмын хэлтсийн даргаар ажиллаж байсан.
- 1987-1998 онд “Кюүшү Мацүшита Дэнки” ХХК-д Мэдээллийн тоног төхөөрөмж шинэ бүтээгдэхүүний загвар, үйлдвэрийн технологийн хэлтэст ажиллаж байсан туршлагатай.
7. Сургалтын хөтөлбөртэй ЭНД дарж танилцана уу.
8. Бүртгэл:
1. Бүртгэлийн хугацаа: 2025.10.10 (Баасан) – 2025.11.07 (Баасан)
※ Хүний тоо гүйцсэн тохиолдолд хугацаанаас өмнө бүртгэл дуусахыг анхаарна уу!
2. Бүртгүүлэх: Та ЭНД дарж бүртгүүлнэ үү.
9. Холбоо барих:
Утас: 7511-0879 (Ext.3), 8063-0879
Цахим шуудан: business@japan-center.edu.mn