БИЗНЕСИЙН СУРГАЛТ
Загвар Аж Ахуйн Нэгжийг хөгжүүлэх хөтөлбөр
7 цаг 40 мин
2025 оны 10 сарын 2 өдөр
2025-2026 онд хэрэгжүүлэх загвар аж ахуйн нэгжийг хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд 4 компани шалгарч сургалт зөвлөгөө аван хамтран ажиллахаар болсон билээ.
Уг ажлын хүрээнд 2 компани хүний нөөцийн менежментийн чиглэлээр сургалт зөвлөгөө авахаар болсон байна. 2025 оны 10 сарын 2-ны өдөр Мэдээлэл технологийн салбарт үйл ажиллагаа явуулж буй Интерактив компани дээрх ЗААН (Загвар Аж Ахуйн Нэжгийг хөгжүүлэх) хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаа ажилттай боллоо.
Нээлтийн үйл ажиллагаанд бүх нийтээрээ идэвхтэй хамрагдсанд Интерактив компанийн хамт олонд талархлаа илэрхийлье.
ЗААН хөтөлбөрийн хүрээн дэх эхний сургалт зөвлөгөө Хүний нөөцийн менежментийн сэдвээр тус төвийн үндэсний сургагч багш Д.Дашмаа удирдан явууллаа.