Нийслэлийн зарим дүүрэгт ИТХ-ын сонгуулийн ирц хүрээгүй. Тиймээс өчигдөр Баянгол, Баянзүрх, Сүхбаатар,Чингэлтэй дүүргийн 140 шахам хэсгийн хороонд дахин санал хураалт боллоо. Харин өнөөдөр Хан-Уул дүүрэгт дахин санал хураалт эхлээд байна. Хэдийгээр НИТХ-ын тэргүүлэгчдээс дахин сонгуулийг бусад дүүргүүдийн хамт өчигдөр зохион байгуулах шийдвэр гаргаад байсан ч Хан-Уул дүүргийн иргэдээс эл сонгуулийг амралтын өдөр зохион байгуулж өгөх хүсэлтийг тавьсан тул тус дүүргийн Тойргийн хорооноос уг шийдвэрийг гаргасан юм. Хан-Уул дүүргийн гуравдугаар хорооны 7, 9 дүгээр хэсгийн хороо, наймдугаар хорооны 20 дугаар хэсгийн хороо, есдүгээр хорооны 21, 22 дугаар хэсгийн хороо, 15 дугаар хорооны 33, 35 дугаар хэсгийн хороонд харьяалагдах сонгогчид саналаа өгнө.
Сэтгэгдэл (2)