1. Сургалтын танилцуулга:
Зорилго:Удирдах ажилтны коучинг (Executive Coaching)-ийн үндсийг ойлгож, бизнесийн үйл ажиллагааны гүйцэтгэлийг сайжруулах Өөртөө хийх коучинг (self coaching) аргачлалаас суралцаж, практикт хэрэгжүүлэх
Ерөнхий агуулга: Хиймэл оюун (AI) эрчимтэй хөгжиж, мэдлэгийн үнэ цэн харьцангуйгаар буурч буй өнөөгийн нөхцөлд бизнес эрхлэгч, байгууллагын удирдлагуудын хувьд хамгийн чухал зүйл юу вэ? Удирдах ажилтны коучингийг менежментийн аргачлал болгон эзэмшиж, коучингийн арга хэрэгслийг байгууллагын түвшинд хэрэгжүүлэн, хүн хоорондын харилцааг сайжруулах замаар хувь хүний хөгжлийг бизнесийн өндөр гүйцэтгэлтэй уялдуулах Өөртөө хийх коучинг аргачлалаас суралцаж, практикт хэрэгжүүлэх явдал.

2. Хугацаа: 2026.03.18-20 (Лхагва-Баасан), 14:00-18:30
3. Хамрагдах хүн: Бизнес эрхлэгчид, байгууллагын удирдлагууд
4. Хамрагдах хүний тоо: 30 хүн
※Хүний тоо гүйцсэн тохиолдолд хугацаанаас өмнө бүртгэл дуусахыг анхаарна уу!
5. Сургалтын төлбөр: 255,000 төгрөг
6. Хичээл заах багш: Дэгүчи Саторү
- Зөвлөх үйлчилгээний SMD Works ХХК-ийн захирал
- АНУ-ын Жоржиа Их Сургууль, Sherpa коучинг хөтөлбөр-ерөнхий коучингийн зэрэгтэй.
- Эгзекютив коуч: 4 жилийн хугацаанд 30 гаруй топ удирдлагуудыг чиглүүлсэн.
- Панасоник корпорацид 44 жил, үүнээс 22 жилийг Герман, АНУ-д ажилласан. 20 гаруй жил бизнесийн нэгжийн удирдлагаар ажилласан туршлагатай.
7. Сургалтын агуулга:
- Хүсэл зорилгод хөтлөх гүйцэтгэлийг сайжруулах коучинг гэж юу вэ?
- Өөрийгөө танин мэдэж, “Юуны төлөө ажиллаж байна вэ” гэдгээ эргэцүүлэх нь
- Хүлээлтийн түвшинг тодорхойлох
- Хэрэгцээт коучингийн хэрэгслүүдийг ашиглах
- Өөртөө хийх коучинг аргачлал (self coaching)-ийг бодитоор хэрэгжүүлэх
ЭНД дарж сургалтыг дэлгэрэнгүй хөтөлбөртэй танилцана уу.
8. Бүртгэл: Бүртгэлийн хугацаа: 2026.03.16 (Даваа) 09:00-18:00 цаг хүртэл
※Хүний тоо гүйцсэн тохиолдолд хугацаанаас өмнө бүртгэл дуусахыг анхаарна уу!
ЭНД дарж бүртгүүлнэ үү.
9. Холбоо барих:
Утас: 7511-0879(Ext.3) , 8063-0879
И-Мэйл: business@japan-center.mn
Фэйсбүүк хуудас:https://www.facebook.com/Mojc.business





