Нэг ангид хамт суралцаж байсан анги хамт олноороо цуглаж, мэдлэгээ тэлэнгээ бусад оны төгсөгчидтэйгээ танилцаж Network хийх чухал боломж
"СТРАТЕГИЙН МЕНЕЖМЕНТИЙН ОРЧИН ҮЕИЙН ЧИГ ХАНДЛАГА" төгсөгчдөд зориулсан семинар
1) Семинарын агуулга:
Аж ахуйн нэгжүүдийн цаашид хэрэгжүүлэх шаардлагатай стратеги, байгууллагын өөрчлөлтийн чиг хандлагыг тодорхойлон мэдээлэл солилцож, түүнийгээ өөрийн байгууллагын тогтвортой өсөлт хөгжилтэй уялдуулах.
Дэлхийн бизнесийн орчинд гарч буй огцом өөрчлөлтүүд (VUCA орчин) болон технологийн дэвшилтэй холбоотой DX (Digital Transformation)-ийн өнөөгийн нөхцөл байдал, түүнийг хэрэгжүүлэх арга замыг ойлгож мэдэх.

2) Семинарын зорилго:
Монгол–Японы төвийн бизнесийн үндсэн сургалт төгсөгчдийн харилцаа холбоог бэхжүүлж, хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор “Building Bridges: MOJC Alumni Series” төгсөгчдийн уулзалт, нэтворкинг арга хэмжээг шат дараатайгаар зохион байгуулахаар төлөвлөж байна.
Энэхүү арга хэмжээний анхдугаар уулзалтаар хүндэт багш Кавагүчи Шиничиро, Ph.D Монгол Улсын төрийн дээд шагнал болох Алтангадас одонгоор шагнагдсанд баяр хүргэхийн зэрэгцээ багшийнхаа үнэт сургаал, лекцийг сонсох боломжийг бүрдүүлсэн болно.
Мөн лекцийн дараа нийт төгсөгчдөд энгэрийн тэмдэг гардуулах, төгсөгчид хоорондын networking хийх, түүнчлэн өөрийн бизнес, байгууллагыг танилцуулах цагийг төлөвлөсөн тул танилцуулга хийх сонирхолтой төгсөгчид урьдчилан мэдэгдэхийг хүсье.
3) Хугацаа: 2026.03.03 /Мягмар/ 16:00-19:00 цагт
4) Хамрагдах хүн: Бизнесийн үндсэн сургалт төгсөгчид

5) Семинарын төлбөр: 65,000₮
Багш: Кавагүчи Шиничиро /Ph.D/
2002 оноос хойш 23 жилийн турш Монгол-Япон төвд бизнесийн сургалтууд, тэр дундаа стратегийн удирдлагын чиглэлээр сургалт явуулж ирсэн.
Бүртгэл: Та доорх холбоосоор орж онлайнаар бүртгүүлнэ үү.
https://forms.office.com/r/pvNYTDEjrY?origin=lprLink
6) Холбоо барих:
Утас: 7511-0879 (Ext.3), 8067-0879
Цахим шуудан: businesskouryu@japan-center.edu.mn
https://www.facebook.com/Mojc.business





