ХАМТЫН АЖИЛЛАГАА
“FOODEX JAPAN 2026” ҮЗЭСГЭЛЭН+БИЗНЕС АЯЛАЛД УРЬЖ БАЙНА
5 цаг 59 мин

📣БИЗНЕСИЙН ҮНДСЭН СУРГАЛТ ТӨГСӨГЧ ТАНЫГ📣

“FOODEX JAPAN 2026” ҮЗЭСГЭЛЭН+БИЗНЕС АЯЛАЛД УРЬЖ БАЙНА

"FOODEX JAPAN 2026" 51 дахь удаагийн олон улсын хүнсний үзэсгэлэн 2026 оны 3 дугаар сарын 10-13-ний өдрүүдэд Япон улсын нийслэл Токио хотод зохион байгуулагдана.

Дэлхийн 80 гаруй улсын 3000 гаруй аж ахуйн нэгж, брэндүүд оролцдог, үзэсгэлэнг үзэхээр жил бүр 75,000 гаруй зочид ирдэг ба бизнесийн харилцаа холбоогоо олон улсад өргөжүүлэх боломжтой хамгийн том хүнсний салбарын үзэсгэлэн юм.

Энэ үзэсгэлэн нь оролцогчид болон зочдод бизнесээ өргөжүүлэх таатай газар бөгөөд оролцсон бүх хүмүүсээс өндөр үнэлгээ авдаг. Хоол хүнс, шингэн хүнсний тухайд Олон улсын үзэсгэлэнгийн холбооноос (UFI) баталгаажсан Япон дахь цорын ганц олон улсын үзэсгэлэн юм.

МОНГОЛ-ЯПОНЫ ХҮНИЙ НӨӨЦИЙН ХӨГЖЛИЙН ТӨВ 2017 оноос эхлэн тус үзэсгэлэнтэй танилцах, оролцох олон ажлуудыг зохион байгуулж ирсэн ба энэ удаа “FOODEX JAPAN 2026” үзэсгэлэнтэй танилцах бизнес аялал сургалтыг зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаад байна.

Уг үзэсгэлэнг Япон багшийн зааварчилгаагаар үзэх, өөрийн бүтээгдэхүүнээ танилцуулах боломжийг бид бүрдүүлж байгаа ба мөн бусад сонирхолтой хөтөлбөрүүд багтсан.

Та өөрийн бизнесээ хөгжүүлэх, Японы зах зээлээс шинийг суралцах хүсэлтэй бол тус аялалд заавал бүртгүүлээрэй.

Та илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах бол доорх линкээр үзэсгэлэнгийн вэб хуудаснаас үзэх боломжтой. https://foodex.jma.or.jp/en/

Хамрагдах боломжтой хүн: Монгол-Японы төвийн бизнесийн үндсэн сургалтын төгсөгч

(Жич: ЖДҮГ-н зээлдэгч компани, Зээлийн батлан даалтын сангаар батлан даатгуулагч компани мөн бүртгүүлэх боломжтой)

Бүртгэлийн хугацаа: 2026.01.31 17:00 цаг хүртэл

Бүртгэлийн холбоос: https://forms.gle/4ik5hRt5VaWo7amv6

Аяллын хугацаа: 2026.03.09-03.15

Аялал зохион байгуулагдах газар: Япон улс Токио хот

Аяллын төлбөр: 6,500,000₮

/2 талын тийз, Япон багшийн зөвлөх үйлчилгээ, Япон дахь зочид буудал, орчуулагч, үзэсгэлэнгийн төлбөр, аяллын даатгал, Япон доторх унааны зардал, Монгол дахь урьдчилсан сургалтын төлбөр, визний хураамж, Япон компаниар зочлох зардал/

Хамрагдах хүний тоо: 15 хүн

Холбоо барих: 8067-0879