БИЗНЕСИЙН СУРГАЛТ
ЖАЙКА-ИЙН МЭРГЭЖИЛТЭН ЯПОН БАГШААС СТРАТЕГИЙН МЕНЕЖМЕНТ ЧИГЛЭЛЭЭР СУРГАЛТ, ЗӨВЛӨГӨӨГ ХАМТ ОЛНООРОО АВАХЫГ УРЬЖ БАЙНА.
6 цаг 28 мин

2026 оны 3 сард Стратегийн менежмент сургалтын япон мэргэжилтэн багш Кавагүчи Шиничиро Монголд ирэх тул байгууллага дээрээ сургалт авахыг хүсвэл бидэнтэй холбогдоорой.

Багш: Кавагүчи Шиничиро

Ажлын туршлага:

  • Хоккайдо их сургуульд докторын зэрэг хамгаалсан.
  • Японы бүтээмжийн төвийн олон улсын хэлтэст зөвлөх,
  • APO мэргэжилтэн, EBRD зөвлөх,
  • ЖАЙКА-ийн төслийн богино хугацааны мэргэжилтэн,
  • 2002 оноос хойш монгол компаниудад менежментийн үнэ цэнэтэй зөвлөгөөг өгсөөр ирсэн.

Сургалтын сэдвүүд:

Стратегийн менежмент

  • Стратеги боловсруулах суурь болох компанийн дээд түвшний зорилт
  • SWOT шинжилгээнд суурилсан уялдаа холбоотой стратеги
  • Стратегийн менежмент ба бизнес домэйнийн өсөлт болон диверсификацийн стратеги
  • Өрсөлдөөний давуу талын стратеги
  • Өрсөлдөөнд эзлэх байр сууриарх стратеги
  • ЖДҮ-д чиглэсэн стратегийн менежмент

KPI ба Чадамжийн удирдлага

Эрсдэлийн удирдлага болон стратегийг хэрэгжүүлэхэд стратегич KPI-г хэрэгжүүлэх алхам

  • Зорилгыг тодорхойлох
  • Бизнесийн орчны шинжилгээ
  • Стратегийн болон тактикийн зорилго (SKGI)-ыг   боловсруулах
  • Амжилтын түлхүүр хүчин зүйлс (CSF) болон гүйцэтгэлийн түлхүүр үзүүлэлт (KPI)-ийг тодорхойлох
  • KPI удирдлага болон эрсдэлийн удирдлага

KPI болон цогц чадамж (Competence)–ийг агуулсан стратегийн хүний нөөцийн менежментийг бий болгох

  • Хувь хүний KPI болон цогц чадамж (Competence)
  • Ажлын шинжилгээ болон ажлын байрны тодорхойлолт
  • Бизнес процессийн шинжилгээ, бизнес процессийн тодорхойлолт
  • KPI болон цогц чадамж (Competence)-ийг уялдуулсан цалин урамшууллын дизайн
  • Стратегийн хүний нөөцийн менежментийг хөгжүүлэхэд KPI болон цогц чадамж (Competence)-ийг ашигласан жишээ

Дараах холбоосоор орж сургалтын хүсэлт илгээнэ үү.

https://forms.office.com/r/YK0A2RKAUp?origin=lprLink

*Зөвхөн үдээс хойш сургалт орох боломжтой.

*Сургалтын өмнө урьдчилсан уулзалт хийж агуулга, цаг зэргийг тохирно.

Холбоо барих: 8063-0879, business@japan-center.edu.mn