ХОККАЙДО-гийн стартап дэмжлэг, энтрепренершип боловсролын үйл ажиллагаатай танилцах судалгааны аялал
Аяллын зорилго
Энтрепренершип боловсрол гэдэг нь зөвхөн “бизнес эрхлэгч бэлтгэх боловсрол” бус, харин шинэ зүйлд сорилт хийж, өөрчлөлтөд дасан зохицох бизнесийн сэтгэлгээг хөгжүүлэх боловсрол юм.
Энэхүү судалгааны аяллаар Хоккайдогийн их сургууль төвтэйгөөр, орон нутгийн компаниуд болон захиргааны байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж буй стартап дэмжлэг болон энтрепренершип боловсролын бодит үйл ажиллагааны орчинтой танилцаж, дараах асуудлуудыг ойлгож, судлахыг зорьж байна.

Дадлага сургалтаар олж авах ойлголт, үр дүн
• Тодорхойгүй, хурдтай өөрчлөгдөж буй өнөөгийн нийгэмд уламжлалт ойлголтод баригдалгүйгээр шинэ бизнес санаа, боломжийг эрэлхийлэх, туршлага, урам зориг олж авах
• Монголын нийгмийн ирээдүйг авч явах залуу боловсон хүчнийг хөгжүүлэхэд хэрэгжүүлж болохуйц туршлага судлах
• Монгол улсад төр – хувийн хэвшил – их, дээд сургуулиудын хамтын ажиллагаанд суурилсан гурван талт (платформ) хамтын ажиллагааны загварыг хэрхэн бүрдүүлэх талаар хэлэлцэн судлах.
Зорилтот оролцогчид
1. Монгол-Японы төвийн бизнесийн сургалтын төгсөгчид
2. Их, дээд сургуулийн багш, судлаачид(МУИС, Санхүү эдийн засгийн их сургууль, Шинжлэх ухаан технологийн их сургууль зэрэг энтрепренершип боловсролын чиглэлээр ажилладаг)
3. Монголын стартап экосистемийн төлөөлөгчид
(IT парк, Улаанбаатар хот, төрийн болон төрийн бус байгууллага, санхүүгийн байгууллагууд гэх мэт)
Аяллын хугацаа
2026.5.17-23 (6 шөнө 7 өдөр)
Бүртгэл:
https://forms.gle/rfg66M1MJPFVuKGP6
Холбоо барих: 8067-0879
МЯТ Бизнесийн хамтын ажиллагааны тасаг





