2025 оны 12 сарын 22-ны өдөр Бизнесийн үндсэн сургалтын 27 дахь төгсөлтийн ёслолын үйл ажиллагаа амжилттай зохион байгуулагдлаа. Тус сургалт нь жижиг дунд аж ахуйн нэгжийн менежментийг богино хугацаанд сайжруулах зорилготойгоор 2002 оноос хойш тасралтгүй зохион байгуулагдаж байгаа бөгөөд байгууллагын дээд болон дунд шатны удирдлагуудыг хамруулдаг билээ.
Энэ удаагийн үндсэн сургалтыг нийт 37 компанийн захирал, 35 менежер амжилттай суралцан төгсөж, төгсөлтийн гэрчилгээгээ гардан авлаа.
Тус сургалтад менежментийн үндсэн 4 сэдэв болох стратегийн менежмент, хүний нөөцийн менежмент, маркетинг, санхүүгийн удирдлагаас гадна япон маягийн менежмент, кайзэн 5S хөдөлгөөн сэдвийн хичээлүүдийг суралцдаг юм. Мөн удирдлагын ангид компанийн засаглалыг сайжруулах зорилготойгоор комплаенс сэдвийг нэмэлтээр суралцдаг.
Сургалтын давуу талууд:
• 23 жилийн туршлага
• Салбар бүрээр мэргэшсэн арвин туршлагатай япон, монгол багш нар
• Онол, дадлага хосолсон практик сургалтаар олж авах бодит үр дүн
• Япон улсад дадлага сургалтад хамрагдах боломж
• МУИС-ийн Бизнесийн сургуулийн магистрын хөтөлбөрт кредит тооцуулах боломж
Түүнчлэн тус сургалтын бас нэг давуу тал нь суралцагчид хоорондоо дотно танилцаж, нэтворкоо тэлэх, бизнесээ өргөжүүлэх боломжийг олж авч чаддаг билээ.
Суралцагчдаас “Багшийн заах арга барил, орчуулагчын ур чадвар маш сайн байлаа”, “Хүний нөөцийн сэдэв нь захирлуудын хувьд хоорондоо ярилцаж, туршлага солилцох агуулга ихтэй өргөн сэдэв юм байна.”, “Ажил амьдралд хамгийн ойрхон чухал сургалт байлаа”, “Санхүүгийн шинжилгээг удирдлагын байр сууриас харж шийдвэр хэрхэн гаргах талаар үр дүнтэй их хэмжээний мэдлэг өгөх агуулгатай байсан”, “Багаар ажиллах нь сэдэв хоорондын уялдааг сайжруулж байна”, “Орчин таалагдлаа. Мөн сургалтйн зарчим таалагдлаа”, гэсэн олон эерэг сэтгэгдлүүд ирсэн юм.
Нийт төгсөгчдөдөө суралцсан зүйлсээ ажил болон амьдрал дээр хэрэгжүүлж бодит үр дүн гаргахыг хүсье.
Манай дараагийн бизнесийн үндсэн сургалт 2026 оны 2 сард сард эхлэх бөгөөд бүртгэл нь явагдаж байгаа тул та бүхэн идэвхтэй хамрагдаарай.





