🔥“Танай ажилтнууд гүйцэтгэгч үү, эсвэл эзэн сэтгэлгээтэй юу?” 🔥
Эрдэнэт хотод зохион байгуулагдах “Энгийнээс эзэн байх сэтгэлгээ рүү” сэдэвт хүний нөөцийн семинарт урьж байна!
Байгууллагын амжилт нь зөвхөн стратеги, технологиос бус ажилтнуудын хандлага, сэтгэлгээнээс ихээхэн хамаардаг.
Компанийн цар хүрээ тэлэхийн хэрээр ажилтнууд зөвхөн үүрэг даалгавар биелүүлэгч биш, харин ажилдаа эзэн мэт ханддаг, хариуцлага хүлээдэг, санаачилга гаргадаг байх нь байгууллагын тогтвортой хөгжлийн чухал хүчин зүйл болдог. Тиймээс дараах семинарыг та бүхэнд санал болгож байна.

Семинарын агуулга
“Эзэн байх” гэдэг ойлголт нь зөвхөн удирдлагад хамаарах биш, харин ажилтан бүр өөрийн ажил, хариуцлага, байгууллагын хөгжилд идэвхтэй оролцох хандлагыг илэрхийлдэг. Энэхүү сэтгэлгээ нь дараах 3 чухал хандлагад тулгуурладаг.
🎯Өөртөө эзэн байх
Өөрийн хандлага, сахилга бат, хариуцлагаа ухамсарлаж, тасралтгүй хөгжих, өөрийгөө удирдах чадварыг төлөвшүүлэх.
🎯Ажил мэргэжилдээ эзэн байх
Мэргэжлийн ур чадвараа байнга хөгжүүлж, ажлын үр дүндээ хариуцлага хүлээж, санаачилга гарган ажиллах.
🎯Компани, хамт олондоо эзэн байх
Байгууллагын зорилго, үнэт зүйлсийг ойлгож, хамт олонтойгоо хамтран ажиллаж, байгууллагын амжилтад бодит хувь нэмэр оруулах.
Энэхүү семинараар эдгээр гурван хандлагыг ажлын байранд хэрхэн хэрэгжүүлэх, мөн хүний нөөцийн удирдлагын суурь ойлголт, ажилтнуудын идэвх оролцоог нэмэгдүүлэх арга барил, Монгол болон Японы компаниудын туршлагаас суралцах боломжийг олгох болно.
👩🏫Багш: Д.Дашмаа –"Шин Хикари" ХХК-ийн захирал, Монгол-Японы төвийн үндэсний сургагч багш
📆Хугацаа: 2026.04.16 /Пүрэв/ 16:00-18:00 цагт
- Байршил: Эрдэнэт цогцолбор дээд сургууль
👩🎓Хамрагдах хүн:
・МЯТ-ийн бизнесийн үндсэн сургалт төгсөгч
・Жижиг дунд аж ахуйн нэгжийн захирал
・Удирдах түвшний менежер болон сонирхсон хүн бүрт нээлттэй
Семинарын төлбөр: 100,000₮ *хөнгөн цай зууш багтсан
Бүртгэл: Та доорх холбоосоор орж онлайнаар бүртгүүлнэ үү.
https://forms.office.com/r/JCkH6VgMzn
Холбоо барих: 8067-0879
МЯТ Бизнесийн хамтын ажиллагааны тасаг
Цахим шуудан: businesskouryu@japan-center.edu.mn
https://www.facebook.com/Mojc.business
Mongolia-Japan center Монгол-Японы төв





