БИЗНЕСИЙН СУРГАЛТ
МАРКЕТИНГ СУУРЬ МЭДЛЭГИЙН СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ.
2 цаг 5 мин

1. Сургалтын агуулга ба зорилго:

Тус сургалтаар маркетингийн үндсэн ойлголтод тулгуурлан зах зээлийг ойлгох, зорилтот хэрэглэгчээ зөв сонгох (STP), хэрэглэгчийн зан төлөвийг таних, хэрэглэгчийн замын зураглал (customer journey)-д үндэслэн хэрэглэгчийн туршлагыг тодорхойлох, маркетингийн үндсэн шийдвэрүүдийг (4P) гаргах, улмаар өөрийн бизнесийн үйл ажиллагааг маркетинг суурьтай, хэрэглэгч төвтэй төлөвлөхөд шаардлагатай суурь мэдлэгийг олгоно.

*Сургалтын явцад ойлголтыг бататгах практик дасгал ажлууд хийгдэнэ.

2. Хугацаа: 2026.05.02 /Бямба/ 10:00-17:00

3. Хичээллэх хэлбэр: 100 хувь танхимаар хичээллэнэ.

4. Сургалт хэнд зориулагдсан бэ? 

  • Маркетингийн мэргэжлийн бус боловч бизнесээ өсгөхөд маркетинг хэрэгжүүлэх шаардлагатай бизнес эрхлэгчид
  • Маркетингийн мэдлэгээ системтэй болгохыг зорьж буй хувь хүмүүс
  • Маркетингийн тусгай алба нэгжгүй жижиг, дунд бизнес эрхлэгчид

5. Хамрагдах хүний тоо: 30 хүн

6. Сургалтын төлбөр: 128,000₮

7. Хичээл заах багш: Б.Угтахжаргал
    МУИС-Бизнесийн сургуулийн Маркетинг, Худалдааны тэнхимийн ахлах багш
    Монгол-Японы төвийн үндэсний сургагч багш, 
MCS группт Маркетингийн менежерээр ажиллаж байсан туршлагатай

8. Гэрчилгээ: 
     Сургалтдаа ирц бүрэн хамрагдсан оролцогчдод гэрчилгээ олгоно.

9. Бүртгэл: Та ЭНД дарж онлайнаар бүртгүүлнэ үү. 

10. Холбоо барих:

Утас: 7511-0879 (Ext.3), 8063-0879

Цахим шуудан: business@japan-center.edu.mn

Фэйсбүүк хуудас: www.facebook.com/Mojc.business/