Та EXCEl ПРОГРАММЫН ОЛОН УЛСЫН СТАНДАРТЫГ ЭЗЭМШИЖ, ӨӨРИЙН ГАРААР САНХҮҮГИЙН ЗАГВАРЧЛАЛЫГ ХИЙЖ ЧАДДАГ БОЛМООР БАЙНА УУ? Тэгвэл таныг Монгол-Японы төвийн "EXCEl ПРОГРАММ АШИГЛАН БИЗНЕСИЙН ШИНЖИЛГЭЭ ХИЙХ НЬ" сэдэвт бизнесийн ахисан түвшний сургалтад хамрагдахыг урьж байна.

1) Зорилго:
Тус сургалтаар “Бизнесийн шинжилгээ” болон “Компанийн үнэ цэнийн үнэлгээ”-ний кэйсийг гүнзгийрүүлэн суралцана. Суралцагч өөрөө “Excel” програмыг ашиглан санхүү болон бизнес хувьсагчийн өөрчлөлт нь компанийн гүйцэтгэлд хэрхэн нөлөөлөхийг тооцоолно. Үүгээр онолын мэдлэгээ гүнзгийрүүлэн практикт ашиглах боломж нэмэгдэнэ. Мөн бизнес загварчлалыг бодитоор хэрэгжүүлэхэд шаардагдах “Excel” програмыг ашиглах чадвар, загварыг бодит амьдралд буулгах техникийг суралцаж, ажилдаа бодитоор ашиглах төсөөлөл (ашгийн таамаглал, бизнес стратеги зэрэг)-тэй болно.
2) Хүлээгдэх үр дүн:
Тус хичээлийг судалснаар олон улсын стандарт санхүүгийн загварчлалыг хийх чадвартай болно.
• Excel програмын олон улсын стандарт техникийг эзэмших
• Бизнесийн логикийг нүдэнд харагдахуйц болгох
• Тодорхой жишээн дээр практик дадлага хийх
3) Хичээллэх өдөр, цаг: 2026.04.28-04.30 (Мягмар-Пүрэв), 15:00-19:30 цагт
4) Хамрагдах хүн:
• Санхүүч, нягтлан бодогч
• Бизнес шинжээч болох хүсэлтэй хүмүүс
• Менежер, стартап үүсгэн байгуулагч
• Excel дунд түвшнээс дээш хэрэглэгч
*Та бүхэн зөөврийн компьютертой хүрэлцэн ирнэ үү!
*Сургалт танхимаар хичээллэнэ.
5) Сургалтын төлбөр: 255,000₮
※Оролцогч ямар нэгэн шалтгаанаар сургалтад хамрагдах боломжгүй болсон тохиолдолд сургалтын төлбөрийг буцааж олгохгүй.
6) Хичээл заах багш: : Нямхүүгийн Батдэлгэр
- Монгол-Японы төвийн үндэсний сургагч багш
- МУИС Бизнесийн сургууль, Менежментийн тэнхимийн доктор, дэд профессор
- Токиогийн Хөдөө Аж Ахуйн Их Сургуульд бакалавр, магистр, докторын зэрэг хамгаалсан
7) Сургалтын ерөнхий агуулгa:
- Санхүүгийн загварчлалын үндсэн техник
- Санхүүгийн загвар боловсруулах аргачлал
- Санхүүгийн шинжилгээний “What if” арга
- Санхүүгийн тайлангийн шинжилгээ /PL, BS, CF, CVP/
- Компанийн үнэ цэнийн үнэлгээ /DCF, NPV, WACC, CAPM/
8) Гэрчилгээ: Та бүртгүүлэхдээ ЭНД дарж цахимаар бүртгүүлнэ үү.
70-аас дээш хувийн ирцтэй оролцогчдод гэрчилгээ олгоно.
9) Бүртгэл:
Бүpтгэлийн хугацаа: 2026 оны 3 сарын 28(Бямба)-наас 4 сарын 24(Баасан) хүртэл
※Хүний тоо гүйцсэн тохиолдолд хугацаанаас өмнө бүртгэл дуусахыг анхаарна уу!
10) Холбоо барих:
Утас: 7511-0879 (Ext.3), 8063-0879
И-мэйл: business@japan-center.edu.mn
Цахим хуудас: www.japan-center.edu.mn
Фэйсбүүк хуудас: www.facebook.com/Mojc.business/





