Диана гүнжийн ууган хүү хунтайж Уильямийн эхнэр Кэйтийн цээж нүцгэн зургуудыг Францын “Closer” сэтгүүл нийтэлсэн даруйд хааны удмынхан уг сэтгүүлийг шүүхэд өгсөн билээ.
Өчигдөр уг хэргийн шүүх хурал болж, “Closer” сэтгүүлд 2000 еврогийн торгууль ногдуулжээ.
Диана гүнжийн ууган хүү хунтайж Уильямийн эхнэр Кэйтийн цээж нүцгэн зургуудыг Францын “Closer” сэтгүүл нийтэлсэн даруйд хааны удмынхан уг сэтгүүлийг шүүхэд өгсөн билээ.
Өчигдөр уг хэргийн шүүх хурал болж, “Closer” сэтгүүлд 2000 евро буюу гурван сая төгрөгийн торгууль ногдуулжээ. Мөн дээрх зургуудын эх хувийг 24 цагийн дотор Их Британийн хааны гэр бүлийнхэнд хүлээлгэн өгөхийг тушаасан байна. Хэрвээ тус сэтгүүл 24 цагийн дотор зургуудын эх хувийг Их Британийн хааны гэр бүлийнхэнд хүлээлгэн өгөхгүй бол 10 мянган еврогоор торгуулах юм байна.
Түүнчлэн өмгөөлөгч шүүхэд тэдгээр зургуудыг хэвлүүлэхгүй байх, интернэт дэх дээрх зургуудыг устгуулах зэрэг хүсэлтийг тавьжээ.
Францын “Closer” сэтгүүлээс гадна Италийн ерөнхийлөгч асаны мэдлийн “Chi” сэтгүүл хааны удмынханы заргыг үл тоон 26 хуудсанд зөвхөн Кэйт Миддлетоны нүцгэн зурагтай тусгай дугаараа гаргасан. Тусгай дугаарт нийт 50 зураг багтсан байсан юм. Одоогоор “Chi” сэтгүүлд хариуцлага тооцох эсэх, тооцвол торгуулийн хэмжээ өмнөх сэтгүүлийнхээс их бага байх эсэх нь тодорхойгүй байна.

Д.Идэр