Үйл явдал
“ЭКО КОНСТРАКШН” ХХК-д 5S ХӨДӨЛГӨӨН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
2 цаг 24 мин

Монгол-Японы төвөөс “Эко констракшн” ХХК-ийн хүсэлтийн дагуу  “5S ХӨДӨЛГӨӨН”  сэдэвт сургалтыг 2 сард зохион байгууллаа. Тус сургалтыг Монгол-Японы төвийн үндэсний сургагч багш, “Моншибасаки” ХХК-ийн захирал Д.Долгормаа удирдан явууллаа.

Сургалтыг тус компанийн удирдах ажилтнууд болон туслан гүйцэтгэгч компаниудын удирдлагуудад 5S-ийн суурь ойлголт, хэрэгжүүлэлтийн талаар ойлголт өгөх зорилготойгоор 4 удаагийн нийт 12 цагийн сургалтыг зохион байгуулж, нийт 99 хүн хамрагдсан юм. Энэхүү сургалтаар 5S-н үндсэн ойлголт, Кайзэн-сайжруулалт, PDCA цикл, 5 удаа яагаад шинжилгээ, ХОО РЭН СОО буюу мэдээллэх, холбоо барих, зөвлөлдөх, 5S хөдөлгөөнийг хэрэгжүүлэх нь гэсэн агуулгуудыг богино хугацаанд энгийнээр ойлгууллаа.

Зөвхөн компанийн ажилтнуудаа сургахаас гадна “Хамтдаа хөгжье, сайжрая” гэсэн зорилготойгоор туслан гүйцэтгэгч 38 компанийн удирдлагууд хамрагдсан нь энэ удаагийн сургалтын бас нэгэн онцлог байлаа. Түүнчлэн сургалтын өмнө суралцагчид гар утсаа бүгд нэг хайрцагт хийж,  илүү төвлөрч суралцахад анхаарч байсан нь сургалтыг илүү үр дүнтэй болгосон юм.

Манай төвийн “5S ХӨДӨЛГӨӨНИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ” сэдэвт суурь мэдлэгийн сургалт 2026 оны 3 сарын 28-нд зохион байгуулагдах тул сонирхсон хүн бүхнийг урьж байна.

Бүртгэл:https://forms.office.com/r/qikYWScTfE?origin=lprLink