Хиймэл оюун ухаан хурдацтайгаар хөгжиж байгаа өнөө үед хэрэглэгчийнхээ хэрэгцээ шаардлагыг ойлгож, AI ашиглан хэрхэн ухаалгаар бүтээгдэхүүнээ суртачилах аргад суралцмаар байна уу? Тэгвэл та Монгол-Японы төвийн “AIxМАРКЕТИНГ” сэдэвт нээлттэй семинарт хамрагдахыг урьж байна.
1. Зорилго:
Семинараар сүүлийн жилүүдэд хурдацтай хөгжиж буй үүсгэгч хиймэл оюун ухааныг маркетингт хэрхэн ашиглах талаар суралцана. Үүсгэгч хиймэл оюун ухааны онцлогийг мэдэж авсанаар зөв ашиглах ур чадвараас суралцах бөгөөд AI ашиглан бүтээгдэхүүний төлөвлөгөө, сурталчилгааны материалуудыг хэрхэн үр дүнтэй боловсруулах талаар суралцана.

2. Хичээллэх хэлбэр: Танхимаар хичээллэнэ.
3. Хичээллэх өдөр, цаг:
2026.1.22 (Пүрэв), 15:30-18:30
※ Сургалт зөвхөн танхимаар явагдана.
4. Хамрагдах хүн: AIxМАРКЕТИНГ-аар суралцахыг хүссэн хүн бүрт нээлттэй
5. Хамрагдах хүний тоо: 30 хүн
- Хүний тоо гүйцсэн тохиолдолд хугацаанаас өмнө бүртгэл дуусахыг анхаарна уу!
6. Сургалтын төлбөр: 65.000 төгрөг
※ Суралцагч ямар нэгэн шалтгаанаар сургалтад хамрагдах боломжгүй болсон тохиолдолд сургалтын төлбөрийг буцааж олгохгүй.
※ Таны бүртгэл орж ирсний дараа төлбөрийн нэхэмжлэх мэйлээр очих тул та заасан хугацаанд төлбөрөө төлнө үү.
7. Хичээл заах багш:
1) Фүкүёо Казүхиро
- 2005 оноос Ямагүчи их сургуулийн магистрын сургуулийн Инноваци&Технологийн менежментийн тэнхимийн профессор,тэнхимийн эрхлэгч
- Осакагийн их сургуулийн Инженерийн факультетд магистр, докторын зэрэг хамгаалсан.
- 2009 оноос Лаосын их сургуулийн MBA профессор
- 2011-2015 ЖАЙКА-гийн мэргэжилтэнээр “2011 оны Камбожийн эдийн засгийн статистик судалгаа”-г дэмжин ажилласан
- 2017-2021 ЖАЙКА-гийн мэргэжилтэнээр “Непалын эдийн засгийн статистик судалгаа”-г дэмжин ажилласан
8. Сургалтын агуулга:
- AI-тай хэрхэн харилцах
- AI бүтээгдэхүүнүүд
- AI сурталчилгаа
9. Гэрчилгээ: 70-аас дээш хувийн ирцтэй оролцогчдод гэрчилгээ олгоно.
10. Бүртгэл:
1. Бүртгэлийн хугацаа: 2026.1.13 (Мягмар) –2026.1.21 (Лхагва)
※ Хүний тоо гүйцсэн тохиолдолд хугацаанаас өмнө бүртгэл дуусахыг анхаарна уу!
2. Бүртгүүлэх:
Та доорх холбоосоор орж онлайнаар бүртгүүлнэ үү.
https://forms.office.com/r/1rLMhgW1em?origin=lprLink
11.Холбоо барих:
Утас: 7511-0879 (Ext.3), 8063-0879
И-мэйл: business@japan-center.edu.mn
Facebook: Mojc Business course&networking





