"ЕБС-ийн япон хэлний багш нарт зориулсан заах аргын сургалт-2026"
Бидний үйл ажиллагааг үргэлж дэмжин хамтран ажилладаг та бүхэндээ гүн талархал илэрхийлье. Тус төв нь Монголын япон хэлний багш нарын холбоотой хамтран ЕБС-ийн япон хэлний боловсролыг дэмжих зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "ЕБС-ийн япон хэлний багш нарт зориулсан заах аргын сургалт"-аа дараах агуулгаар зохион байгуулна. ЕБС-ийн багш нарыг сургалтдаа идэвхтэй хамрагдахыг уриалж байна.
Хугацаа: 2026.01.15-01.16 /Пүрэв-Баасан/ 9:30-16:30
Газар: Монгол-Японы төвийн 2 давхрын 204, 205 тоот танхим
Агуулга: “Зохион бичлэгийн хичээлийн заах арга зүй”
Хамрагдах хүрээ: ЕБС-ийн япон хэлний багш нар
Бүртгэх хүний тоо: Сургалтад бүрэн хамрагдаж чадах, эхний бүртгүүлсэн 40 багш
Багш: Япон сангийн япон хэлний мэргэжилтэн Томиока Фүмико
Бүртгэл: 2026 оны 1-р сарын 13-ны Мягмар гарагийн 12:30 цаг хүртэл явагдах тул та бүхэн дараах линкээр орж бүртгүүлнэ үү.
https://forms.office.com/r/vdBVqXxjfb?origin=lprLink
Материалын төлбөр: 60,000 төгрөг
Жич: Монголын япон хэлний багш нарын холбооноос ЕБС-ийн япон хэлний багш нарыг дэмжих зорилгоор дараах дэмжлэгийг үзүүлэхээр болсныг дуулгахад таатай байна.
Үүнд: Улаанбаатар хот дахь ЕБС-ийн багш нарын сургалтад ашиглах материалын төлбөр, орон нутгийн ЕБС-ийн багш нарын сургалтад ашиглах материалын төлбөр, 2 талын замын зардал, сургалтын хугацаанд байрлах зочид буудлын төлбөрийн дэмжлэгийг үзүүлнэ.
■Зохион байгуулагч: Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв
■Дэмжигч: Монголын япон хэлний багш нарын холбоо
Холбоо барих:
Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв, Япон хэлний сургалтын тасаг
Утасны дугаар: 7511-0879 /ext-2/, 80640879
Бүртгэлийн цаг: Даваа-Баасан 9:30-17:30, цайны цаг 12:30-13:30
Сургалт хариуцсан ажилтан: Э.Эрдэнэцэцэг, Э.Болорсувд
Сонордуулга:
Тус төв нь 2025 оны 12-р сарын 24-ний өдрөөс 2026 оны 1-р сарын 4-нийг дуустал амрах бөгөөд 1-р сарын 5-ны өдрөөс хуваарийн дагуу ажиллана.






