БИЗНЕСИЙН СУРГАЛТ
2026 БИЗНЕСИЙН ҮНДСЭН СУРГАЛТЫН ТАНИЛЦУУЛГА “УДИРДЛАГЫН АНГИ” 28 дахь элсэлт
8 цаг 12 мин

1. Сургалтын зорилго:

Монгол-Японы төв 2002 оноос эхлэн аж ахуйн нэгжийн менежментийг сайжруулах, менежментэд тулгарч буй асуудлыг шийдвэрлэх, удирдлагуудын чадварыг дээшлүүлэх зорилготойгоор компанийн удирдах дээд шатны албан тушаалтнуудад зориулан онол, практикт тулгуурласан бизнесийн үр дүнтэй сургалтуудыг зохион байгуулж ирлээ.

Энэхүү сургалтаар богино хугацаанд Япон маягийн менежмент, Комплаенс, Стратегийн менежмент, Маркетинг, Хүний нөөцийн менежмент, Санхүүгийн удирдлага, Кайзэн 5S хөдөлгөөн гэсэн үндсэн 7 сэдвээр суралцаж, компанийн менежментийн талаар цогц мэдлэг, чадварыг эзэмшиж, байгууллагадаа амжилттай хэрэгжүүлэх арга замуудаас суралцана. Удирдлагын ангид нэмэлтээр бизнесийн практик сэдэвт сургалтуудаас нэг сэдэв хичээл сонгон суралцана.

2) Давуу тал:
•    23 жилийн туршлага 
•    Салбар бүрээр мэргэшсэн арвин туршлагатай япон, монгол багш нар
•    Онол, дадлага хосолсон практик сургалтаар олж авах бодит үр дүн
•    Япон улсад дадлага сургалтад хамрагдах боломж
•    МУИС-ийн Бизнесийн сургуулийн магистрын хөтөлбөрт кредит тооцуулах боломж 
Монгол-Японы төвийн Бизнесийн үндсэн сургалт төгсөгч нь МУИС-ийн Бизнесийн сургуультай байгуулсан“Магистрын хөтөлбөрт кредит тооцуулах тухай гэрээ”-ний дагуу 2018-2019 оны хичээлийн жилээс эхлэн Үндсэн сургалтаар сурсан 4 сэдэв хичээлээ нийт 8 кредитээр тооцуулан Бизнесийн менежмент, Хүний нөөцийн менежментийн магистрын хөтөлбөрт дэвшин суралцах боломжтой.  
•    Үндсэн сургалт төгсөгчдийн холбоонд нэгдэх боломж
Оролцогчид багаар хамтран ажиллах, харилцан туршлага, мэдээлэл солилцох бүрэн боломжтойгоос гадна МЯТ-ийн үндсэн сургалт төгсөгчдийн 1200 гаруй гишүүнтэй холбоонд нэгдэх боломжтой.
•    Загвар аж ахуйн нэгжийг хөгжүүлэх хөтөлбөрт хамрагдахад давуу тал болно
•    Цаашид япон компанитай хамтарч ажиллахад давуу тал болно
•    Сургалтын үндсэн агуулгаас гадна нэмэлтээр Японы соёл, зан заншил, менежментийн талаар баримтат кино үзнэ.  

3) Хугацаа:  2026 оны 2 сараас 6 сар хүртэл
※Сэдэв тус бүрийн хуваарийг дараагийн хуудсан дахь хүснэгтээс нягтална уу

4) Хамрагдах хүмүүс:
•    Аж ахуйн нэгжийн удирдах дээд шатны албан тушаалтан, ерөнхий болон гүйцэтгэх захирлууд. 
•    Компанийн үндсэн ажилтны тоо 10-аас олон байх шаардлагатай.

6) Сургалтын төлбөр: 2,538,000₮ 

7) Сургалтын хуваарь:

Сэдэв

Хугацаа

Хичээллэх цаг

Багш

Цагийн хуваарь

Чиглүүлэх сургалт

2026.02.13

Баасан

2

Төвийн мэргэжилтнүүд

11:00-13:00

Стратегийн менежмент

2026.02.23-28

Даваа-Бямба

20

Кавагүчи Шиничиро

 

 

 

 

 

 

 

 

09:30-13:00

 

Япон маягийн менежмент

2026.03.16-17

Даваа-Мягмар

6.5

Дэгүчи Саторү

Комплаенс

2026.03.19-20

Пүрэв-Баасан

6.5

Фүжимото Казүхиса

Кайзэн 5S хөдөлгөөн

2026.03.25-26

Лхагва-Пүрэв

6.5

Д.Долгормаа

Маркетинг

2026.04.06-11

Даваа-Бямба

20

Хиракава Масаказү

Хүний нөөцийн

менежмент

2026.05.11-16

Даваа-Бямба

20

Добаши Хаяато

Санхүүгийн удирдлага

2026.06.08-13

Даваа-Бямба

20

Такэгүчи Ёшихиро

Сэдэв сонголт

-

-

12-20

Бизнесийн практик сургалтуудаас нэг сэдийг сонгон суралцана.

8) Хэрхэн бүртгүүлэх вэ?

       ЭНД ДАРЖ бүртгүүлнэ үү

8-1.  Бүртгэлийн хугацаа: 2025.12.19-2026.01.30 хүртэл бүртгэнэ.
8-2. Бүртгүүлэх дараалал:

8-4. Бүртгүүлэхэд шаардлагатай материалууд:
•    Цээж зураг (Сүүлийн 6 сарын дотор авахуулсан байх)
•    Компанийн танилцуулга (Англи эсвэл япон хэлээр байвал сайн)
•    Ажлын газрын тодорхойлолт (Заасан хугацаанд сургалтад суухыг зөвшөөрсөн байх)

8-5. Бүртгүүлэхэд анхаарах зүйлс:
•    Сургалтын хуваарь танд тохирох эсэхийг сайтар нягталсны үндсэн дээр бүртгүүлнэ үү!
•    Компанийн менежментийг сайжруулах зорилготой сургалт тул хувиараа бизнес эрхлэгчид болон төрийн албан хаагчид сургалтад хамрагдах боломжгүйг анхаарна уу!
•    Бүртгүүлсэн хүний тоо их байх тохиолдолд бичиг баримт болон ярилцлагыг үндэслэн сонгон шалгаруулалт явагдана.
•    Зөвхөн тэнцсэн хүмүүст бүртгүүлсэн и-мэйл хаягаар болон утсаар хариу мэдэгдэнэ.

9. Сургалтын танилцуулага ЭНД ДАРЖ татаж авна уу