Үндэсний Эрүүл Мэндийн Аюулгүй Байдлын Судалгааны Байгууллага (JIH S)-ын мэдээлснээр, одоо тархаж буй томуугийн вирусийн дотор “Subclade K” гэж нэрлэгдэх шинэ мутацийн хэв шинж давамгайлж байгаа нь шинжилгээний үр дүнгээр батлагджээ. Тус хэв шинжийн хүндрэх эрсдэл нь өмнөх вирусийн хэв шинжүүдтэй төстэй бөгөөд одоо хэрэглэж буй вакцин тодорхой хэмжээнд үр нөлөөтэй гэж үзэж байна.
JIH S-ийн хийсэн шинжилгээгээр энэ оны 9–11 дүгээр сард гадаадаас ирсэн иргэдээс илэрсэн A(H3N2) хэв шинжийн 186 сорьцоос 138 буюу 74 хувь нь Subclade K хэв шинжтэй байжээ. Мөн Японы дотоодын судалгаагаар 9-р сараас хойш өвчтөнөөс авсан 23 сорьцын 22 нь Subclade K гэж тогтоогджээ.
Эрүүл Мэнд, Хөдөлмөр, Нийгмийн Халамжийн Яамнаас мэдээлснээр, улс даяар хяналт хийдэг 3000 орчим эмнэлгийн байгууллагын тайлангаас үзэхэд 11-р сарын 17–23-ны хооронд нэг долоо хоногийн хугацаанд томуугийн халдварын тоо нэг байгууллагад дунджаар 51.12 хүн болж, өнгөрсөн оны мөн үеийн 2.36 хүнтэй харьцуулахад 20 дахин өссөн байна.
JIH S-ийн Томуугийн судалгааны төвийн захирал Хасэгава Хидэки хэлэхдээ:
“Гараа сайтар угаах, агаар дуслын замаар халдвар тархахаас сэргийлэх зэрэг халдвар хамгааллын дэглэмийг өмнөхийн адил тууштай мөрдөх хэрэгтэй” хэмээн зөвлөжээ.
Ёмиүри сонин, 2025/12/03





