"ЕБС-ийн япон хэлний багш нарт зориулсан заах аргын сургалт-2025"
 <日本語文あり↓>
  
Сайн байцгаана уу? Тус төвийн үйл ажиллагааг үргэлж дэмжин хамтран ажилладаг та бүхэндээ гүн талархал илэрхийлье. Тус төв нь ЕБС-ийн япон хэлний боловсролыг дэмжих зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "ЕБС-ийн япон хэлний багш нарт зориулсан заах аргын сургалт"-аа явуулах гэж байна.
"ЕБС-ийн япон хэлний багш нарт зориулсан заах аргын сургалт-2025"
  
  Хугацаа: 2025.01.22-24 /Лхагва-Баасан/ 10:00-13:30
  Газар: Монгол-Японы төвийн 2 давхрын 204 тоот танхим 
  Агуулга: “Анхан шатны уншиж ойлгох хичээлийн заах арга болон үнэлгээ”  
Хамрагдах хүрээ: ЕБС-ийн япон хэлний багш нар
Бүртгэх хүний тоо: эхний бүртгүүлсэн 30 багш
 Материалын төлбөр: 50,000 төгрөг 
  Багш: Япон сангийн япон хэлний мэргэжилтэн Цүрүта Ясүюки 
  Бүртгэл: 2025 оны 1 сарын 21-ний өдрийн 12:30 цаг хүртэл явагдах тул та бүхэн 
                      дараах линкээр орж бүртгүүлнэ үү. https://forms.office.com/r/xcxLVKXhM9
■Зохион байгуулагч: Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв
■Дэмжигч: Монголын Япон Хэлний Багш нарын Холбоо
 Жич: Монголын Япон Хэлний Багш нарын Холбооноос ЕБС-ийн япон хэлний багш нарыг дэмжих зорилгоор дараах дэмжлэгийг үзүүлэхээр болсныг дуулгахад таатай байна.
 Үүнд: Улаанбаатар хот дахь ЕБС-ийн багш нарын материалын төлбөр, орон нутгийн ЕБС-ийн багш нарын материалын төлбөр, 2 талын замын зардал, сургалтын хугацаанд байрлах зочид буудлын төлбөрийн дэмжлэгийг үзүүлнэ.
  
Холбоо барих:
Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв, Япон хэлний сургалтын тасаг
Утасны дугаар: 7511-0879 /ext-2/, 80640879
Бүртгэлийн цаг: Даваа-Баасан 9:30-17:30, цайны цаг 12:30-13:30
Сургалт хариуцагч: П.Марал, Д.Цацрал

                        




