Эмч мэргэжилтэй хүн улс төрч хийх, жүжигчин хүн сэтгүүлч хийх гэх мэт суралцаж төгссөн мэргэжлээсээ тэс өөр ажил эрхэлдэг хүмүүс манай нийгэмд олон байдаг. Тэгвэл эзэмшсэн мэргэжлээрээ биш ч сонгосон ажилдаа амжилт гаргаад явж байгаа олны танил хүмүүсийг цуврал болгон танилцуулж байна. “Цуврал-2”
УИХ-ын дэд дарга С.Баярцогт: Эдийн засагч, багш мэргэжилтэй
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотын 10 жилийн нэгдүгээр дунд сургууль, Москва хотын улсын их сургууль эдийн засагч, багш мэргэжлээр, Герман улсын худалдааны академийг бизнесийн удирдлага, МУИС-ийг хуульч, эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн. Олон улсын эдийн засгийн ухааны магистр цолтой. Ийм өндөр боловсролтой хүн улсын их хуралд таван удаа сонгогдон ажиллах нь аргагүй юм.Б аярцогтыг Колумбын их сургуульд сурч байхад ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Харвардад, Ц.Сайханбилэг Вашингтоны их сургуульд сурч байжээ. 23-хан насандаа Ардын Их Хурлын депутат болж хууль батлалцаж явсан. Тийм ч учраас тэрээр их хуралд хамгийн олон хуулийн төсөл санаачилж, хэлэлцүүлж, батлуулсан гишүүн болж чаджээ. Монголын парламентын түүхэнд хамгийн залуугаараа төрийн түшээ болсон С.Баярцогтын рекордыг одоогоор хэн ч эвдээгүй байна.
“Киви”-гийн Агий:Банкны эдийн засагч
“Гэгээрэл” 10 дугаар сургуулийг төгссөн. Банкны эдийн засагч мэргэжилтэй. Агий “Киви” хамтлагийн отгон гишүүн. Тэрээр сурагчийн ширээнээс хөндийрөөд тун удаагүй байхдаа тус хамтлагийн албан ёсны гишүүн болж байлаа. Киви одоогоос 8 жилийн өмнө буюу 2004 оны арванхоёрдугаар сарын 1-нд үүсгэн байгуулагдаж байсан. Байгуулагдсан цагаасаа гурван ч удаа гишүүнээ сольж байсан энэ хамтлагт Агий дөрөвдэхь шинэ гишүүн нь болж ирсэн. Ц.Намуунтай багын найзууд байсан бөгөөд Агийг хамтлагтаа авах саналыг продюсер Ангирмаа Намуунаагаар дамжуулан хэлүүлжээ. Агий саналыг нь хүлээн авч продюсер Ангирмаад дуулж, бүжиглэж шалгуулснаар энэ хамтлагт орох эрхээ олж авчээ. “Киви” хамтлагт орохоосоо өмнө “Монгол модель” агентлагт загвар өмсөж мэргэжлийн хэд хэдэн тэмцээнээс шагнал хүртсэн гэдэг.
“Шударга иргэдийн фронт”-ын тэргүүн Г.Арслан: Барилгын инженер
2006 оноос “Шударга иргэдийн фронт” гэх ТББ байгуулж, жагсаал хийх болсон. Аав С.Гомбосүрэн нь Нийгмийг аюулаас хамгаалах яаманд Сөрөг тагнуулын хэлтсийн даргын алба хашиж байсан. Үүгээр нь Г.Арсланг ч бас тагнуултай холбон хардах нь бий. Уг нь тэрбээр зүүн Германд барилгын инженерийн мэргэжил эзэмшсэн. Мөн эрэн сурвалжлах сэтгүүл зүйн чиглэлээр суралцсан. Сэтгүүлч мэргэжилтэй. Нэг цагт ах, дүү шиг явсан УИХ-ын гишүүн Г.Уянгыг “эрх мэдлийн төлөө Н.Энхбаяртай нийлсэн” гэж тодорхойлсон удаатай. Тэрбээр Ерөнхий сайд асан С.Баяр, Тагнуулын Ерөнхий газрын дарга байсан Р.Болд нартай найзалж өссөн.
С.Наран: Жүжигчин мэргэжлтэй
Хөвсгөл аймгийн Мөрөн хотын хоёрдугаар 10 жилд сурч байхдаа орос хэлд шамдан суралцдаг байжээ. Ингээд хотод ирж СУИС-ийн Кино Драмын ангийг жүжигчин мэргэжилээр төгссөн. Улмаар Бээжингийн Драмын улсын академийн Урлагийн менежментийн ангийг төгссөн. Соёлын тэргүүний ажилтан, Поп дива, дуучин болсон.
Ч.Сайханбилэг:Түүхийн багш мэргэжилтэй
45 дугаар дунд сургууль, Москва хотын Хүмүүнлэгийн их сургууль, 1995 онд МУИС-ийг хуульч мэргэжлээр мөн 2002 онд АНУ-ын Жорж Вашингтоны их сургуулийг төгссөн. Хууль зүйн ухааны магистр, орос, англи хэлтэй. Түүхийн багш мэргэжилтэй тэрээр залуучуудын байгууллагаас ажлын гараагаа эхэлж, телевизийн дэлгэцнээс өөрийгөө олонд таниулж чадсан нэгэн. Монгол оронд ардчилсан үйл явц өрнөсний дараахан Монголын Залуучуудын холбоонд ажиллаж байжээ.Түүнээс хойш зургаан жилийн турш /1991-1997/ тус холбоонд нарийн бичгийн дарга, Улаанбаатар хотыг хариуцсан даргын үүрэгт ажлыг хийж байв. Ч.Сайханбилэг 29 настайтайдаа гэгээрлийн яамны
сайдаар ажиллаж байжээ. Түүнийг гишүүнийг хэвлэлд нээлттэй хүн гэлцэх нь бий. Энэ нь магадгүй 2004 онд Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албаны даргаар ажиллаж байсантай нь холбоотой байх.
Д.Ундрах /24tsag.mn/

Сэтгэгдэл (4)