Долдугаар сарын нэгний хэргээр ял сонссон хошууч генерал Ч.Амарболд, хурандаа О.Зоригт, хурандаа Ш.Батсүх нарын хэргийг өнөөдөр Улсын дээд шүүхэд хэлэлцлээ. Шүүх хурлын завсарлагаанаар Улсын дээд шүүхийн ерөнхий зөвлөл хэлэлцээд тэдний ялыг хэвээр үлдээх шийдвэр гаргасан байна. Өнгөрсөн зургадугаар сарын 7-нд ЦЕГ-ын үүрэг гүйцэтгэгч, хошууч генерал
Ч.Амарболд, хурандаа О.Зоригт, Ш.Батсүх нарт 2.6-3.6 жилийн хорих ял
оноосон. Харин хурандаа Г.Ганбаатарыг “Өршөөл үзүүлэх тухай хууль”-д хамруулан
сулласан. Гэвч тэд анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж
заалдах шатны шүүхэд гомдол гаргасан ч хэвээр үлдээсэн юм. Ийнхүү цагдаа нарын экс дарга нарын ялыг гурван шатны шүүхээр хэлэлцэн буруутай гэж үзээд байна.
Энэ хэргийн анхан болон дунд шатны шүүх хуралд прокурор С.Хишигжаргал, Н.Уртнасан нар хяналт тавьж байсан бол өнөөдөр хяналтын шатны хурал гэдэг утгаар УЕПГ-аас өөр прокурор томилсон. Харин хохирогчийг өмгөөлж байгаа Х.Болормаагийн хувьд тэдэнд ял оноохоос илүү хохирогч нарын эмнэлгийн төлбөрт тус бүр 20 сая төгрөг гаргуулах шийдвэрийг хүлээж байсан хэмээн байр сууриа илэрхийллээ.

Б.Чимэг
Сэтгэгдэл (6)