Нийслэлийн таван дүүрэгт Орон нутгийн сонгуулийн ирц хүрээгүй тул дахин санал хураалт явуулахаар болоод байгаа. Улаанбаатар хотод нийт 149 дүүрэгт сонгогчдын ирц хүрээгүй гэж СЕХ-ноос мэдээллээ. Харин эдгээр хэсгийн хороод өчигдөр дахин санал өгөх иргэдийн тоогоор саналын хуудас хэвлүүлж дуусчээ. Мөн ирц хүрээгүй зарим сум ч санал хураалтын хуудсаа сум руу хүргүүлсэн байна.
СЕХ-ноос дахин санал хураалтыг амралтын өдөр буюу 12-р сарын 1,2-ны өдөр зохион байгуулах зөвлөмж хүргүүлсэн ч дүүргүүдийн сонгуулийн хэсгийн хороо болон НИТХ-аас ирэх баасан гараг буюу 11-р сарын 30-ны өдөр товлоод байна. Энэ өдөр сонгуульд саналаа өгөх төрийн албан хаагчдыг 08-14 цагийн хооронд ажлаас нь чөлөөлөх шийдвэр гараад байгаа юм. Харин томоохон худалдааны төвүүд ажиллах, автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэх эсэхийг НИТХ шийдэх аж.
24tsag.mn
Сэтгэгдэл (2)