Мексикийн
албаны ажилчид өнгөрсөн бямба гарагт хойд хэсгийн хот Чихуахуагаас
найман хүний цогцос олсон талаар өчигдөр мэдээлснийг “Ройтерс” иш
татжээ.
Мексикийн албаны ажилчид өнгөрсөн бямба гарагт хойд хэсгийн хот Чихуахуагаас найман хүний цогцос олсон талаар өчигдөр мэдээлснийг “Ройтерс” иш татжээ.
30-35 насны найман хүний цогцос Чихуахуа хотоос өмнөд хэсэгт 50 милийн зайд хурдны зам дээр олдсон байна. Засгийн газрын хэвлэлийн албаны мэдээлснээр амиа алдагсдыг ихээр тамлаж, толгойд нь буудаж хөнөөсөн байжээ.
Мөн тус улсын хилийн ойролцоо хоёр жилийн өмнө оршуулагдсан эрэгтэй хүнийг булшнаас ухан гаргаж хаясныг илрүүлсэн байна.
Холбогдох албаны хүмүүс амиа алдсан хүмүүсийг хэн болохыг тогтоож, хэргийг мөрдөж эхэлсэн байна. Чихуахуа хот нь хар тамхины худалдаачид ихээр орогнодог аюултай хотын тоонд ордог юм байна.

Д.Идэр