Европын холбооны гурав дахь удаагийн кино өдөрлөг өчигдөр "Black box" театрт нээлтээ хийсэн юм. Кино өдөрлөг гурав дахь жилдээ зохион байгуулагдаж байгаагаар онцлогтой бөгөөд нээлтийн ёслолд Европын холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Маркус Эдерер, мөн гишүүн орнуудаас Монгол Улсад суугаа Элчин сайдууд, ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл оролцсон байна. Европийн книо өдрүүдийн хүрээнд эмгэнэлт, инээдмийн, хайр дурлалын гээд төрөл жанрын кинонууд үзэгчиддээ хүргэж байгаа. Маргааш Грек улсын "Бяцхан дельфинүүд", Чехийн "Огцрол", Австрийн "Тэнгэрийн амьсгал" зэрэг кино 14:00, 18:00, 20:00 цагаас гарна. Мөн ирэх бямба гаригт Унгарын "Хайрыг авраач", Францын "Сэтгэл хөдлөлтэй хүмүүс", Германы "Нарны өргөн чөлөө" гэдэг кино гарна. Харин ням гаригт Люксембургийн "Далд дайн", Польшийн "Аргагүй аллага", Туршилт" кино дэлгэцнээ гарах аж.
Д.Ундрах 24tsag.mn