МЭДЭЭЛЭЛ
13 ДАХЬ УДААГИЙН ЯПОН ХЭЛНИЙ БОЛОВСРОЛЫН СИМПОЗИУМ
2020-10-09


     Жил бүр Монголын япон хэлний багш нарын холбоо, Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв, Япон сан хамтран зохион байгуулдаг Япон хэлний боловсролын симпозиум энэ жил 10 дугаар сарын 24-нд зохион байгуулагдах гэж байна. 


    Энэ удаагийн симпозиум “Орчуулга, хэлмэрчлэхүйн бодит хэрэглээ ба япон хэлний сургалтад авч үзэх боломжийн тухай” сэдвийн дор зохион байгуулагдах бөгөөд Япон хэлний хэлмэрчлэхүй, орчуулгын холбооны гишүүн Шинзаки Рюүко “Япон хэлний сургалтад хэлмэрчлэхүй, орчуулгын хичээлийг хэрхэн авч үзэх тухай” сэдвээр лекц уншина. 

  Түүний дараа аман болон бичгийн орчуулгын салбар хуралдаанууд явагдах бөгөөд салбар салбартаа манлайлагч орчуулагчид та бүхэнд хэлмэрчлэхүй, орчуулгын талаар сонирхолтой илтгэлүүдийг танилцуулах болно. 

  Зөвхөн япон хэлний багш гэлтгүй, гадаад хэл сонирхон судлагч хэн бүхэнд хэлмэрчлэхүй, орчуулгын талаар шинэ санаа өгсөн сонирхолтой симпозиум болно гэдэгт найдаж байна. 


Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
Жич: “Шинэ төрлийн корона вирусийн халдвар”-ын улмаас гаргасан хөл хорионы үе тул, өмнөх жилүүдээс ялгаатай нь урьдчилан бүртгүүлэх шаардлагатай. 
(Хүний тоо хязгаартай.)
********************************
13 дахь удаагийн Япон хэлний боловсролын симпозиум
Сэдэв: “Орчуулга, хэлмэрчлэхүйн бодит хэрэглээ ба япон хэлний сургалтад авч үзэх боломжийн тухай” 
Огноо: 10 дугаар сарын 24 (Бямба) 12:30 цагаас бүртгэж, 13:00 цагаас эхэлнэ.
Газар: Монгол Японы хүний нөөцийн хөгжлийн төв, 1 давхрын Их танхим
Зохион байгуулагч: Монголын Япон Хэлний Багш нарын Холбоо
Хамтран зохион байгуулагч: Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв, Япон сан
Дэмжигч байгууллага: Япон улсын элчин сайдын яам
********************************