Ашиглалтад ороод гурван сар болж буй Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, ХӨСҮТ-ийн хашаанд байрлах “Визард констракшн” компанийн 120 айлын орон сууцанд өчигдөр шөнийн 04.00 цагийн үед паар нь задарч, ус алджээ. Олон цагийн турш ус алдсаны улмаас оршин суугчдад ихээхэн хэмжээний хохирол учраад байгаа юм байна. Тодруулбал, айлуудын хана, тааз, паркетан шал усанд автсанаар эвдэрч, эд хогшил нь сүйдсэн байна. Мөн айлуудын цахилгаан тасарч, автомашины граш усаар дүүрчээ. Урьдчилсан байдлаар их хэмжээний даралттай ус ирснээс паар задарсан хэмээн үзэж байгаа юм байна. Харин компанийн ажилчид паарыг солих арга хэмжээ авч ажиллаж байгаа аж. Хохирлын хэмжээг мөн удахгүй тогтоохоор болжээ.
Б.Чимэг
Сэтгэгдэл (3)