"Автобус-I” компани шинэ захиралтай болжээ.Тус компанийн захирлаар өмгөөлөгч Ц.Одонтунгалаг хэмээх эмэгтэй томилогдсон байна.
Шинэ захирал ажлаа аваад удаагүй байгаа ч байгууллагынхаа дотоод нөөц боломжийг ашиглан маргаантай байсан зарим асуудлыг шийдвэрлэж эхэлсэн гэнэ. Тэрбээр эхний ээлжинд ажилчдынхаа цалинг 20 хувиар нэмж, арваннэгдүгээр сарын цаг, орлогын төлөвлөгөөг бууруулсан байна.
“Автобус-I” компанийн ажилчид энэ сарын 5-ны өдөр ажил хаяж байсан билээ. Жолооч, кондукторууд цагийн орлогын төлөвлөгөөг бууруулах, ажлын ачаалал ихтэй байгааг харгалзан цалинг нэмэх, хөдөлгөөний сахилга батын хариуцлага тооцохдоо арга хэмжээ давхардуулахгүй байх, жолоочийн хариуцлагын даатгалын үр дүнг сайжруулах гэсэн дөрвөн шаардлагыг тавьж байсан юм.

Д.Ундрах 24tsag.mn
Сэтгэгдэл (2)