Зүүн өмнөд Азийн Төв банкуудын ерөнхийлөгч нарын 48 дахь удаагийн чуулга уулзалт Улаанбаатар хотноо болж байна. Олон улсын төлбөр тооцооны банкны ерөнхий захирал ноён Ж.Каруана, ОУВС-гийн төлөөллийн тэргүүн ноён Ж.Алмекиндерс тэргүүтэй 17 улсын 60 гаруй төлөөлөгчид оролцож байгаа энэ уулзалтаар Олон улсын санхүүгийн зах зээлийн харилцан хамаарал, мөнгөн хөрөнгийн урсгалын өндөр хэлбэлзлийн тухай болон Олон улсын санхүүгийн зах зээлийн шинэ зохион байгуулалтын талаар илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлж байна. Энэ уулзалтад Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцож үг хэлжээ.