“Save
the Children” олон улсын байгууллага Сирийн цагаачдын 200 мянга гаруй
хүүхдүүд өвлийн улирал эхэлснээс хойш хүйтэнд зутарч байгаа талаар
тайлагнасан хэмээн “Ройтерс” агентлаг мэдээллээ.
“Save the Children” олон улсын байгууллага Сирийн цагаачдын 200 мянга гаруй хүүхдүүд өвлийн улирал эхэлснээс хойш хүйтэнд зутарч байгаа талаар тайлагнасан хэмээн “Ройтерс” агентлаг мэдээллээ.
Сирийн хямрал, дайн дажнаас болж маш олон гэр бүл Турк, Иордан, Ливан улс руу цагаачилж зугатсан билээ. Засгийн газар болон босогчдын мөргөлдөөн хэт ширүүссэний улмаас Сири улсын дотор хоёр сая гаруй иргэн нүүсэн хэмээх баримт бий.
“Save the Children” байгууллагын мэдээлснээр цагаачдын олон хүүхдүүд хувцас, хоол ундгүй зөвхөн хоргодох байр дотор л өвлийг эхлүүлж байгаа хэмээсэн байна.
Тус байгууллага Сирийн цагаачдаас бага насны хүүхдүүд, настай иргэд, өвчтэй хүмүүст туслаж, хандив цуглуулах ажил зохион байгуулж байгаа аж.
400 мянга гаруй Сирийн иргэн хил залгаа улсуудад бүртгэлтэй байдаг байна. Харин НҮБ байгууллага энэ тоог 2012 сүүлч гэхэд 700 мянга хүрнэ гэж таамаглаж байна.
Өнгөрсөн жил Сирийн ерөнхийлөгч Башар Ал Ассадыг эсэргүүцэх бослогоос болж 38 мянган хүн нас баржээ.

Д.Идэр