Энэ жил ҮДБЭЧ-ийн “Үндэсний хөгжмийн их найрал” хөгжмийн 50-н жил болж байна. Ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Монголын сайхан орон, Наадмын үдэш, Тал нутгийн Ариранг, Рок поп оддын Их хуралдай зэрэг тоглолтыг зохион байгуулсан бөгөөд одоо 11 дүгээр сарын 25-ны 15:00 цагт Хүндэтгэлийн тоглолтоо хийхээр төлөвлөөд байгаа аж. 8-р сарын 25-ны өдөр зохион байгуулагдсан рок попын их хуралдай тоглолтонд Б.Сарантуяа, Б.Чинбат, Sweetymotion, Дуучин Наран, хийлч Дээгий, дуучин Болд зэрэг уран бүтээлчид оролцож, оркестортой хамтран тоглосон билээ. Харин Төрийн их найрал хөгжим эдүгээ ”Монгол төрийн үндэсний хөгжмийн их найрал”-ын үндэс суурь болтлоо их замыг туулж, дуунаас дуулалт жүжиг, жижиг аязаас жүжгийн бүтээлийг туурьвин өөрийн орны хүрээнээс хальж, олон улсын тавцнаа үндэсний болоод дэлхийн сонгодог хөгжмийн зохиолчдын олон арван бүтээлээр сонсогч олныхоо сонорыг мялааж, урын сангаа баяжуулсаар ирсэн нь монголын хөгжмийн урлагийн үе үеийн нэрт зүтгэлтнүүд, уран бүтээлчдийн маань зүрх сэтгэл, нөр их хөдөлмөрийн үр шим юм. Харин энэ удаад дэлхийд алдартай уран бүтээлчдийн шилмэл бүтээлүүдийг монгол төрийн үндэсний их найрал хөгжмөөр тоглож, түүний гайхалтай аялгууг та бүхэндээ хүргэхээр боллоо.
Т.Хулан
Сэтгэгдэл (1)