Өнгөрсөн пүрэв гарагт Япон болон Хойд Солонгосын албаны хүмүүс Монголд уулзаж олон жил шийдэж чадаагүй, зөрчилтэй байгаа эмзэг асуудлуудаа хэлэлцсэн талаар foxnews.com сайт мэдээлжээ. Япон болон Хойд Солонгос нь хэвийн дипломат харилцаатай орнууд биш юм. Хүн хулгайлах асуудал, цөмийн зэвсгийн үйлдвэрлэл зэрэг асуудлаар тэд удаан хугацаанд нааштай хэлэлцээр хийж чадаагүй юм. Ялангуяа 1970, 1980-аад онд ор сураггүй болсон япончуудын асуудал хамгийн эмзэг сэдэв нь болдог аж.
Уулзалтын үеэр Японы тал 1970, 1980-аад онд Хойд Солонгосын тагнуулын албаныханд хулгайлагдсан япон иргэдийн талаарх мэдээллийг ил болгохыг хүсчээ. Японы тал тэдгээр иргэд өнөөдрийг хүртэл амьд гэж үздэг бол Хойд Солонгосын тал үгүйсгэсээр ирсэн юм. Үүний нэг жишээ бол 2002 онд хулгайлагдсан таван иргэн Японд эргэж ирсэн аж. Хойд Солонгос анхны сансрын пуужингаа хөөргөхөд нөгөө тал технологийг нь эрс шүүмжилж байсан бөгөөд сансрын пуужингийн туршилт амжилтгүй болсон юм. Харин энэ мэт ээдрээтэй асуудлаа хэлэлцэхээр Япон, Хойд Солонгосын албанхынхан Монголд иржээ. Хоёр талын аль аль нь нөхцөл байдлыг хурцатгахгүй байхаар зөвшилцсөн байна.

Б.Баяр